x

Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-д очлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор Далянь хотноо хүрэлцэн ирэв. Ерөнхий сайд Н.Учралыг Ляонин мужийн орлогч дарга Гү Жүнь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань нар албан ёсоор угтан авлаа.

Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.

Ерөнхий сайд тус чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаан, хэлэлцүүлэгт оролцох юм.

  • “Хүнсний тогтолцоон дахь худалдаа, зах зээлийн инновацыг дэмжих нь” стратегийн хэлэлцүүлэгт оролцож, нээлтийн үг хэлнэ.
  • “Эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцоно.
  •  “Чухал ашигт малтмалын эрин үе: Олборлолтоос аж үйлдвэрийн шинэчлэл рүү” сэдэвт олон талт уулзалтад оролцож, үг хэлнэ.
  • Дэлхийн эдийн засгийн форумын Залуу манлайлагчдын нийгэмлэгийн “Meet the Leader” уулзалт-хэлэлцүүлэгт оролцоно.

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн болон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээллээ 37 мин Прокурорын байгууллага 464 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 1 цаг 16 мин Хүдэр, Ерөө, Орхон голууд үерлэж байгаа тул сэрэмжлүүлж байна 1 цаг 19 мин Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, шинэчлэлтийн талаар мэдээллээ 1 цаг 24 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-д очлоо 1 цаг 28 мин Зургаадугаар сарын 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 1 цаг 34 мин НИТХ нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг баталлаа 1 цаг 35 мин Даншиг наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хугацааг сунгалаа 1 цаг 36 мин Дархан-Уул аймагт малын шүлхий өвчин гарч, хорио цээр тогтоолоо 1 цаг 36 мин УИХ-ын 64 гишүүн Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 37 мин Сэлэнгэ аймагт голууд үерийн аюултай түвшинд хүрсэн тул сэрэмжлүүллээ 4 цаг 21 мин Египетийн шигшээ баг ДАШТ-д түүхэн дэх анхны хожлоо байгууллаа 4 цаг 22 мин Австралийн эрдэмтэд илчлэг багатай сахар гарган авах шинэ арга боловсруулж байна 4 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын тосны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 4 цаг 24 мин 2026 оны Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулна 4 цаг 41 мин Хөвсгөл нуур, Эгийн голын сав газарт их цэвэрлэгээний аян эхэллээ 4 цаг 41 мин Даншиг наадмын хүчит бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна 4 цаг 44 мин Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр 5 цаг 38 мин Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг харагдуулж болохгүй 5 цаг 50 мин Дархан-Уул аймагт ЭЕШ өгөх хүүхдийн эцэг эхэд цалинтай чөлөө олгоно 6 цаг 48 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ...
Top