x

Австралийн эрдэмтэд илчлэг багатай сахар гарган авах шинэ арга боловсруулж байна

Австралийн Квинслендийн их сургуулийн судлаачид байгалийн гаралтай элсэн чихэртэй ижил амттай боловч илчлэг багатай сахар гарган авах шинэ арга боловсруулж байна.

Энэхүү төслийг тус их сургуулийн Биологийн тогтвортой хөгжлийн төвд хэрэгжүүлж байгаа бөгөөд эрдэмтэд чихрийн нишингийн түүхий эдээс ховор төрлийн элсэн чихэр гарган авахын тулд исгэх технологи болон тусгайлан гарган авсан бактерийг ашиглаж байгаа ажээ.

Ийм төрлийн элсэн чихэр нь зарим жимсэнд байгалийн гаралтайгаар маш бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд энгийн сахартай ижил амт, бүтэцтэйгээс гадна нарийн боов хийх шинж чанараа хадгалдаг хэдий ч илчлэг багатай байдгаараа онцлог юм.

Төслийн удирдагч, доктор Ашаякатль Гонсалесийн хэлснээр, хүнс, ундаа үйлдвэрлэгч компаниуд ховор элсэн чихрийг ихээхэн сонирхох болсон хэдий ч үйлдвэрлэлийн өртөг өндөр байдаг нь өргөнөөр ашиглахад саад болсоор ирсэн байна.

Судлаачид уг элсэн чихрийг бичил биетний тусламжтайгаар исгэх аргаар гарган авч, энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэхүү процесст Квинслендын чихрийн нишингийн талбайгаас ихэвчлэн олддог бактерийг ашиглаж байгаа бөгөөд чихрийн нишингийг өндөр үнэ цэнтэй, ховор сахар болгон хувиргахын тулд тэдгээр бактерийн бүтцийг өөрчилж байгаа аж.

Австралийн Хүнс, ундаа үйлдвэрлэлийн салбарын хөгжилийн хурдасгуур байгууллагын судалгаа, хөгжүүлэлтийн эрдэмтэн Натан Жүний хэлснээр, судалгааны багийнхан тусгайлан зохион бүтээсэн биореакторт ховор элсэн чихэр ялгаруулдаг хэд хэдэн бактерийн омгийг хэдийнээ гарган авсан байна.

Австрали нь Бразил, Энэтхэг, Тайландын нэгэн адил элсэн чихэр экспортлогч дэлхийн хамгийн том орон бөгөөд энэхүү салбар нь тус улсын эдийн засагт жилд 2 орчим тэрбум австрали долларын орлого төвлөрүүлдэг.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 6 цаг 36 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 6 цаг 41 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 6 цаг 50 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 6 цаг 57 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 8 цаг 35 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 8 цаг 39 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 8 цаг 42 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 8 цаг 47 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 8 цаг 55 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 9 цаг 0 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 9 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 9 цаг 28 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 23 цаг 13 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 23 цаг 19 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пакс Глобалика (Pax Globalica) Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top