x

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

Египетийн баруун нутгийн Бахария баян бүрдээс археологичид ойролцоогоор 2500 жилийн настай эртний сүмийн цогцолборын үлдэгдлийг олж илрүүлжээ.

Уг олдворыг "Аль-Каср Аль-Кадим" ("Хуучин ордон") сүмийн орчмоос илрүүлсэн бөгөөд манай эриний өмнөх 664-525 онд Египетийг захирч байсан 26 дугаар угсааны хаанчлалын үед хамаарах аж.

Египетийн Аялал жуулчлал, эртний олдворын яамнаас мэдээлснээр, тус улсын Эртний олдворуудын дээд зөвлөлийн судалгааны багийнхан элсэн чулуун байгууламжийн үлдэгдэл, Фараон I Псамтикийн нэр, цол хэргэмийг сийлсэн чулуун блокууд болон бусад хэд хэдэн олдворуудыг илрүүлсэн байна.

Шинээр илрүүлсэн олдворууд нь түүхийн янз бүрийн үед тухайн бүс нутгийн засаг захиргааны томоохон төвүүдийн нэг байсан энэхүү цогцолбор нь түүх, шашны чухал ач холбогдолтой байсныг батлан харуулж байна хэмээн Эртний олдворуудын дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хишам Эллейси ярилаа. 

Египетийн эртний олдворын салбарын дарга Мухаммад Абд аль-Бади мэдээлэхдээ, сүмийн 16 элсэн чулуун багана бүхий гол баганат танхим, мөн уг танхимтай залгаа өрөөнүүд болон тахилын онгонуудыг археологичид илрүүлж чадсан гэлээ. Хана болон архитектурын элементүүд дээр Эртний Египетийн бурхад болох Амон-Ра, Амунет, Хонсу нарын нэрийг дүрс үсгээр сийлсэн нь хадгалагдан үлдсэн байна.

Судлаачдын тогтоосноор, уг танхимын барилгын ажил Фараон I Псамтикийн үед эхэлж, грекчүүдийн Амасис гэж нэрлэдэг байсан II Яхмос, Априй гэдэг нэрээрээ илүү алдартай Вахибре нарын хаанчлалын үед дууссан байна.

Үүнээс гадна, XVIII угсааны Фараон II Аменхотепын үед хамаарах чулуун хөшөөг олсон байна. Энэхүү олдвор нь тус баян бүрд Шинэ хаант улсын үеэс л Египет улстай холбоотой байсныг баталж байгаа ажээ. Мөн II Рамсесийн үеийн эд өлгийн зүйлс олдсон нь энэ газар 26 дугаар угсааны үеэс ч өмнө шашин, хот суурины идэвхтэй төв байсныг гэрчилж байгааг судлаачид хэлжээ. 

Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 8 цаг 46 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 8 цаг 51 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 8 цаг 51 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 9 цаг 1 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 9 цаг 18 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 9 цаг 25 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 9 цаг 33 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 40 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 22 цаг 20 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 22 цаг 52 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 23 цаг 20 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 23 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top