x

Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган болно

2026 оны зургаадугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд Төрийн ордны их танхимд болох Уламжлалт анагаах ухааны салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэгдсэн шийдвэр, зөвлөмж боловсруулах зорилготой “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЧУУЛГАН” Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” 03 дугаар зарлигийг баталж, Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Тус зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 87 дугаар тогтоолоор баталсан төлөвлөгөөнд Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц, тогтолцоо, хүний нөөц, сургалт, судалгаа, инноваци, эмийн үйлдвэрлэл, уламжлалт эмийн зохистой хэрэглээ, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар тодорхой зорилтууд тусгасан нь Уламжлалт анагаах ухааны хөгжлийг төрийн бодлогын түвшинд дэмжиж буй алхам болсон юм.

Тус чуулганыг “Манба Дацан” Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв, Оточ Манрамба Их Сургууль,  “Манба дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэг санаачлан, Эрүүл мэндийн яам зохион байгуулагчаар ажиллаж байна.

Хамтран зохион байгуулагчаар:

  • Боловсролын яам
    • ЭМЯ-ны дэргэдэх “Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл”
    • “Тэжээхүй ухаан” төрийн бус байгууллага
    • Оточ Манрамба их сургуулийн төгсөгчдийн холбоо тус тус оролцож байна.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, чуулганыг санаачлан зохион байгуулагч Монголын Уламжлалт эмнэлэг, сургалтын “Манба Дацан” төвийн тэргүүн, Хамба лам Оточ Манрамба Их Сургуулийн Ректор Д.Нацагдорж тэргүүтэй төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Уламжлалт анагаах ухааны салбарын эрдэмтэн, судлаачид, удирдах ажилтан, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож,

  1. Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ
  2. Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны уялдаа холбоо, их өгөгдөл, мэдээллийн нэгдсэн сан, санхүүжилтийн тогтолцоо
  3. Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоо, хүний нөөцийн бодлого
  4. Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, бүртгэл, хүртээмж
  5. Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн эрүүл мэндийн асуудал сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.

Чуулганы үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 87 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, цахим шилжилт, хөгжлийн асуудлыг эрх зүйн баримт бичгүүдэд тусгах санал, зөвлөмж боловсруулахаар зорьж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой, нэгдмэл тогтолцоотой дэлхийн 25 орны нэгээр үнэлдэг. Энэ утгаараа тус чуулган нь уламжлалт анагаах ухааны хөгжлийг шинэ шатанд гаргах, бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог бэхжүүлэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой юм. 

“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЧУУЛГАН” 
Хэвлэл мэдээллийн албатай холбогдох: 98830330, 94052992, 99040811

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 53 мин Сэлэнгэ, Ховд зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 1 цаг 0 мин Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган болно 1 цаг 0 мин Батлан хамгаалах салбарт эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийнэ 1 цаг 2 мин Мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, хадгалсан дөрвөн эмэгтэйд ял оноолоо 1 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа 1 цаг 3 мин "Буузан тоглоом"-оор тоглосон хүүхдүүдэд харшлын шинж тэмдэг илэрчээ 3 цаг 32 мин Улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн тоо 57.3 хувиар өсжээ 3 цаг 33 мин "Улаанбаатар опен-2026" бөхийн тэмцээн эхэллээ 3 цаг 34 мин Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын "ICOT V - 2026" олон улсын чуулган Улаанбаатарт болж байна 3 цаг 35 мин Унадаг дугуйгаа хулгайд алдахаас сэргийлэхийг анхаарууллаа 3 цаг 36 мин Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ 3 цаг 37 мин Сургууль цэцэрлэг амрахаар бага насны хүүхдийн осол гэмтэл нэмэгдэг 5 цаг 41 мин Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 42 мин Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураамжийг нэмэгдүүлнэ 5 цаг 42 мин Эмнэлгийн яаралтай тусламжид нисдэг тэрэг ашиглах журмыг батлуулахаар ажиллаж байна 5 цаг 44 мин Сэлэнгэ аймгийн 3600 га ойн талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ 5 цаг 45 мин Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ 5 цаг 45 мин Ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно 5 цаг 46 мин Цэргийн бүх анги, нэгтгэлд эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 5 цаг 48 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Л.Месси ДАШТ-2026-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэх... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах а... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа... Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсө... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora...
Top