2026 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн болон Алтай нуруунаас эхтэй Ховд, Булган, Буянт, Чигэртэй, Сагсай, Түргэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 5 см давсан байна.
Маргааш буюу зургаадугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин дахин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.



