x

Завхан аймагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн хүрээнд худгууд гаргаж, булаг шанд хамгаалж байна

Завхан аймагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр сүүлийн гурван жилийн хугацаанд 15 сумын 21 багт инженерийн хийцтэй худгийг шинээр гаргаж, гурван багийн худгийг сэргээн засварлажээ.

Энэхүү ажлыг “Хөдөө орон нутгийн иргэдийн дасан зохицох чадавх болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслөөр хэрэгжүүлсэн бөгөөд нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 70 хувийг төслөөс, 30 хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн байна.

АДАПТ төслийн 2025 оны жилийн тайланд дурдсанаар, Завхан аймагт хэрэгжүүлсэн худаг гаргах, сэргээн засварлах ажлууд нь бэлчээрийн менежментийг сайжруулж, усны хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн үзүүлж байгаа аж. Тайланд “шинээр гаргасан болон сэргээн засварласан худгууд нь малчдын усны хангамжийг нэмэгдүүлэхээс гадна бэлчээрийн ачааллыг жигд хуваарилах боломж бүрдүүлсэн” хэмээн онцолжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээлснээр, Завхан аймагт сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд малын тоо толгой 1.9 дахин өсөж, бэлчээрийн доройтол 50.8 хувьд хүрсэн байна. Мөн ган, зудын давтамж нэмэгдэж, усны нөөц багассан нь малчдын амьжиргаанд томоохон сорилт учруулж буй юм.

Иймд АДАПТ төслийн хүрээнд усан хангамжийг нэмэгдүүлэхээс гадна булаг шанд хамгаалах, голын сав газрыг нөхөн сэргээх, мод тарих, бэлчээрийн тогтвортой ашиглалтыг дэмжих зэрэг экосистемд түшиглэсэн ажлыг хийж байна. Тухайлбал, Идэр, Эрдэнэхайрхан суманд булаг шанд хамгаалах, голын эргийг нөхөн сэргээжээ.

Ногоон уур амьсгалын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй АДАПТ төсөл нь 2021-2027 онд Завхан аймагт хэрэгжинэ. Мөн Ховд, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжиж байгаа бөгөөд ус, бэлчээрийн нөөцийн тогтвортой менежментийг сайжруулах, уур амьсгалын эрсдэлд өртөмтгий малчин өрхийн дасан зохицох чадавхыг бэхжүүлэх зорилготой. Төслийн хүрээнд дээрх дөрвөн аймагт нийт 112 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргах болон сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлээд байна.

Завхан аймгийн удирдлагуудын мэдээлснээр, ирэх жилүүдэд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор шинээр худаг гаргах, ашиглалтгүй болсон худгуудыг сэргээн засварлах ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Аймгийн хэмжээнд худаг, уст цэгийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч нийт бэлчээрийн талбай болон мал сүргийн тоотой харьцуулахад ажиллагаатай худгийн тоо хангалтгүй хэвээр байна.

Ялангуяа говийн бүсийн зарим суманд цас багатай жилүүдэд мал усгүйдэх эрсдэл тулгардаг бөгөөд бэлчээрийн нөөцтэй ч усны эх үүсвэргүйгээс ашиглах боломж хязгаарлагддаг байна. Харин усан хангамж сайжирч, худагтай болсноор малчид отор нүүдэл хийх, бэлчээрээ сэлгэн ашиглах боломж бүрдэж, бэлчээрийн доройтлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлдэг тухай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Спортод допинг хэрэглэхийн эсрэг Ази, Номхон далайн орнуудын сайд нарын уулзалт боллоо 52 мин Завхан аймагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн хүрээнд худгууд гаргаж, булаг шанд хамгаалж байна 57 мин Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа 59 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 59 мин УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод 1 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 0 мин Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн, салхи шуургатай байна 1 цаг 2 мин МУГЖ Н.Ариунболд: Театр хол оршдоггүй, хүний сэтгэл дотор байдаг 7 цаг 46 мин Хүний эрхэм чанарыг хог болгох явдал 7 цаг 54 мин Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ 2026-05-30 Үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна 2026-05-30 Эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөнд Дэлхийн банк зөвлөнө 2026-05-30 Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 2026-05-30 Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг жил дутуу байхад горилогчид гадуур явж ер харагдахгүй юм 2026-05-30 Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2026-05-29 “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 2026-05-29 Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 2026-05-29 Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 2026-05-29 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2026-05-29 Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 2026-05-29
iИх уншсан
Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны сем... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг...
Top