x

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

БРЮССЕЛЬ, 2026 оны тавдугаар сарын 28. НАТО-д нийлүүлж буй зэвсэг техникийнхээ тоо хэмжээг мэдэгдэхүйц бууруулахаар АНУ төлөвлөж байгаа тухай Der Spiegel сонинд мэдээлжээ. Нийлүүлэлтийг танахаар зэхэж байгаа талаар Пентагоны тэргүүн Пит Хегсет НАТО-гийн өндөр албан тушаалтнуудтай тус эвслийн төв байранд уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Тодруулбал, Вашингтоноос нийлүүлж буй сөнөөгч онгоц, хөлөг онгоц, дрон, түлш цэнэглэгч онгоц, алсын бөмбөгдөгч онгоцны тоо илт буурах ажээ. Эдгээрээс сөнөөгч онгоцны нийлүүлэлт гуравны нэгээр багасах төлөвтэй байна. Энэхүү таналтыг “НАТО-гийн хүчний загварчлал”-ын хүрээнд хийх гэж байгаа юм. Ачааллыг хуваалцах /burden sharing/ өмнөх тогтолцооны үед АНУ тус эвслийн цэргийн чадавхийн тал орчим хувийг дангаараа бүрдүүлж байжээ. Харин одоо Вашингтоны зүгээс ачааллыг дахин хуваарилахыг /burden shifting/ шаардаж байгаа юм.

Удахгүй 6 дугаар сард болох Force Sourcing Conference бага хурлын үеэр нийлүүлэлт буурах салбаруудад Европын ямар улсууд АНУ-ыг орлож чадах вэ гэдэг асуудлыг хэлэлцэх ажээ.   

Greenpeace: АНУ-ын оролцоогүйгээр ч гэсэн Европын орнууд Оросоос илүү хүчтэй

Greenpeace байгууллагын хийсэн тооцооллоор, АНУ-ыг оролцуулахгүйгээр ч гэсэн цэргийн салбарын үндсэн үзүүлэлтүүдээр НАТО-гийн гишүүн Европын орнууд Оросоос давуу байна. 2025 онд гэхэд, Европын холбоотнууд ба Канад улс цэргийн зардалд 626 тэрбум доллар төсөвлөсөн бол Орос улс 190 тэрбумыг төсөвлөжээ.

Мөн НАТО-гийн гишүүн Европын орнууд ба Канад улс 2215 байлдааны онгоцтой бол Орос улс 1064 онгоцтой байна. Түүнчлэн хөлөг онгоцнуудын тооны харьцаа 143:34, их бууны тооны харьцаа 15896:5976 байгаа ажээ.  

“АНУ НАТО-гоос гарсан ч гэсэн Европын орнууд батлан хамгаалахын асар их нөөц хүчтэй хэвээр байх болно. Гэхдээ хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгаагийн улмаас Европын аюулгүй байдлын бодлого алдагдаж байна” гэж Greenpeace-ийн шинжээчид дүгнэсэн байна.  

Өмнө нь мэдээлснээр, АНУ Европ тивд байрлаж буй 4 байлдааны бригадын бүлгийнхээ нэгийг нь гаргахаар төлөвлөжээ. Байлдааны бригадын бүлэг гэдэг нь байлдааны ажиллагааг бие даан явуулах чадвар бүхий АНУ-ын армийн тактикийн үндсэн анги нэгтгэл юм. Явган цэргийн бригадын бүлэг нь 4-5 мянган хүнтэй, хуягт танкийн бригадын бүлэг 5 мянган хүнтэй ажээ.

Сүүлийн жилүүдэд Европ тивд Америкийн 100 мянга орчим тооны цэрэг байрлаж байгаа юм. Тэднээс 65 мянга нь байнга, бусад нь ротацийн үндсэн дээр байрладаг ажээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ 47 мин Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна 54 мин Дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ 1 цаг 0 мин Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 1 цаг 5 мин А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй 1 цаг 12 мин Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай 1 цаг 19 мин Монгол үндэстнээ авран хамгаалъя 1 цаг 41 мин Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Чагнаадорж хоёр... 1 цаг 59 мин Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ 2 цаг 30 мин Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 19 цаг 42 мин 129 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цаг 52 мин УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийн орчны талаар санал солилцлоо 19 цаг 53 мин Улаанбаатар хот ЕСБХБ-ны "Ногоон хотуудын хөтөлбөр"-ийн нөлөөллийн судалгаанд оролцоно 19 цаг 54 мин Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 онд Улаанбаатар хотноо болно 19 цаг 55 мин УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо 21 цаг 19 мин С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд байхгүй жишиг 21 цаг 44 мин “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчиллөө 22 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 22 цаг 3 мин Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван медаль хүртлээ 22 цаг 4 мин Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна 22 цаг 4 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн... "Улаанбаатар марафон 2026"-тай холбоотойгоор нийтийн тээврий... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ...
Top