x

“Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ

АНУ-ын Флорида муж дахь пуужин хөөргөх талбайд “Blue Origin” компанид үйлдвэрлэлсэн “New Glenn” пуужин туршилтын явцад дэлбэрчээ. Энэ нь IPO гаргахаар зэхэж буй Илон Маскийн “SpaceX” компанитай өрсөлдөх Жэфф Безосын сансрын салбар дахь хэтийн зорилтод хүнд цохилт боллоо.

“Blue Origin” компани “New Glenn” пуужинг дөрөв дэх удаагаа хөөргөхөөр зэхэж байсан бөгөөд И.Маскийн “Starlink” сүлжээтэй өрсөлдөхүйц өргөн зурвасын хиймэл дагуулын систем байгуулах төлөвлөгөөний хүрээнд “Amazon” компанийн 48 ширхэг “Leo” хиймэл дагуулыг дэлхийн нам тойрог замд оруулах хуваарьтай байжээ.

Удаан хугацаанд хойшлогдсон “New Glenn” төслийн хувьд энэхүү осол нь ээлжит сорилт болж байна. Уг пуужин "NASA"-гийн “Artemis” сар судлалын хөтөлбөрийн хүрээнд Саран дээр газардагч төхөөрөмж болон ачаа тээвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэх ёстой юм.

Энэ осол “NASA” агентлаг “Blue Origin” компанитай Саран дээр судалгааны төхөөрөмж буулгах 188 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулснаас хойш ердөө хоёр хоногийн дараа боллоо. Мөн “SpaceX” компани хөгжүүлэлтээрээ хэдэн жилээр түрүүлж явж буй дараагийн үеийн “Starship” пуужингийн туршилтыг өнгөрсөн долоо хоногт амжилттай явуулсны дараахан гарав.

Пуужинг газарт бэхэлсэн үед хөдөлгүүрийг нь асааж шалгадаг туршилтын үеэр “доголдол” гарсныг “Blue Origin” компани баталсан байна.

Ж.Безос Х хуудсандаа “Өнөөдөр маш хүнд өдөр байлаа. Гэхдээ бид шаардлагатай бүхнийг сэргээн босгож, дахин пуужингаа хөөргөнө. Үүний үр шим заавал ирнэ” хэмээн бичээд, дэлбэрэлтийн шалтгааныг тогтооход эрт байгааг дурджээ.

Харин И.Маск дэлбэрэлтийн дүрс бичлэгт хариу өгөхдөө “Маш харамсалтай хэрэг боллоо. Пуужин бүтээнэ гэдэг амаргүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл...
Top