x

Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл нээлтээ хийлээ

Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Монгол Улсад Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь" төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр өнөөдөр (2026.05.25) нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны Гамшгийн эрсдэлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Стивен Гөүлдфинч, Усны нөөц хариуцсан мэргэжилтэн

Дастин Шинн нар болон холбогдох бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ "Монгол Улс дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн 2015 оноос гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент рүү шилжиж, эрх зүйн болон институцын хувьд томоохон шинэчлэл хийсэн.

Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллага өөрийн чадавхаа бэхжүүлэхээс гадна гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын чадавхыг дээшлүүлэх, төр засаг, орон нутгийн удирдлага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт, сайн дурынхныг сургаж бэлтгэх, тэдний оролцоог хангах замаар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна" гэлээ.

Тус төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоо бүрдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдал дээшилж, гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэх юм.

Төслийн үр дүнд 21 аймагт гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулж, гамшгийн ослын дуудлага хүлээн авах, зохицуулах системийг бүрдүүлж, үүрэн холбооны 5 оператор компанийн хэрэглэгчдэд гар утсаар дамжуулан гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээг шуурхай хүргэхээс гадна Улаанбаатар хотод нэмэлтээр 82 цамхаг, 2 хөдөлгөөнт цамхаг, аймаг орон нутагт 80 дуут дохиоллын цамхаг тус тус шинээр суурилуулж, гамшгийн үед холбоо зохион байгуулах хөдөлгөөнт холбооны систем байгуулахаар ажиллаж байна. гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холимог тулааны Азийн аваргаас Монголын баг таван медаль хүртлээ 58 мин МАН-ын бүлэг Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 59 мин “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ 1 цаг 1 мин Ирэх өвөл хагас коксжсон түлшийг үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдвэрлэлээ 1 цаг 3 мин Дархлаажуулалтын 10 хоногийн аян улс орон даяар зохион байгуулагдаж байна 1 цаг 4 мин Монголын хүндийг өргөгчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 1 цаг 4 мин Монгол, Хятадын мал аж ахуйн салбарын дижитал хамтын ажиллагааг эхлүүллээ 1 цаг 5 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна 1 цаг 5 мин Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл нээлтээ хийлээ 1 цаг 6 мин Баянхошуу чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаана 1 цаг 7 мин АТГ-аас 36 гаалийн байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна 1 цаг 8 мин Азийн физикийн олимпиадаас Монголын сурагчид долоон шагнал хүртлээ 4 цаг 7 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ 4 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 4 цаг 10 мин Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан хотод эхэллээ 4 цаг 11 мин Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо 4 цаг 12 мин Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн үргэлжилж байна 4 цаг 12 мин Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна 4 цаг 13 мин Болгарын гимнастикчид Дэлхийн цомоос дөрвөн медаль хүртлээ 5 цаг 56 мин Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжинэ 5 цаг 56 мин
iИх уншсан
Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... Лондоны “Арсенал” клуб 22 жилийн дараа Английн аварга боллоо... Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн...
Top