x

Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай өндөрлөж дүнгээ гаргалаа. Урьд өмнө болж байгаагүй хамгийн өндөр бай шагналтэй энэхүү барилдаанд үндэсний 8 шилдэг компанийг төлөөлсөн 8 баг уран мэх, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин барилдсанаас Алтан цомын төлөөх шигшээ барилдаанд Хатант интернэшнл ХХК-ийн “Хатант интернэшнл” баг М-Си-Эс, Энержи группийн “М-Си-Эс Энержи” багтай аваргын төлөө өрсөлдсөнөөс “Хатант интернэшнл” баг 14 даваагаар ялж, “Алтан цомын эзэн” боллоо.

Хатант интернэшнл багт улсын заан С.Сүхбат /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /3/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /1/, улсын начин Э.Мөнхжаргал /2/, аймгийн арслан Б.Шаравдорж /3/ нийт 14 даваагаар ялж, аваргын Алтан цомоо өргөсөн бол М-СИ-ЭС Энержи багт улсын арслан Э.Батмагнай /4/, улсын харцага Н.Золбоо /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /1/, улсын харцага Ц.Мөнхбаяр /2/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /4/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/, нийт 11 даваагаар аман хүзүүдлээ.

Мөн уран барилдаант аймгийн цолтнуудын багийн барилдаанд Харцага баг 15 даваагаар ялалт байгууллаа. Харцага багт Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ /4/, аймгийн арслан О.Төрбат /4/, аймгийн арслан М.Баасанжав /4/, аймгийн заан Т.Батсүрэн /2/, аймгийн начин Д.Сумъяабазар /1/ нар нийт 15 даваагаар ялж 5.000.000 төгрөгийн бай шагнал гардсан бол Манлай хүчтэнүүд багт аймгийн хурц арслан Э.Дашдэмбэрэл /3/, аймгийн арслан Э.Буянтогтох /2/, аймгийн арслан Х.Чойжилсүрэн /1/, цэргийн арслан Д.Цэрэнням /3/, аймгийн начин Д.Төгс-Эрдэнэ /1/ нийт 10 даваа авч 1.000.000 төгрөгийн шагнал гардсан юм.

Алтан цомын эзэн “Хатант Интернэшнл” баг шилжин явах Алтан цом, 500.000.000 -ийн хамт гардсан бол хоёрдугаар байрт шалгарсан “М-СИ-ЭС Энержи” баг 250.000.000 төгрөг, гутгаар байрт шалгарсан “Хамаг Монгол” баг 150.000.000 төгрөг, дөтгөөр байрт шалгарсан “АПУ Скайтел” баг 100.000.000 төгрөг, тавдугаар байрт шалгарсан “Од групп” баг 65.000.000 төгрөг, зургаадугаар байрт шалгарсан “Хубилай хаан” баг 60.000.000 төгрөг, долоодугаар байрт шалгарсан “Эв Монгол” баг 50.000.000 төгрөг, наймдугаар байрт шалгарсан “Хүлэгү” баг 50.000.000 төгрөгийн бай шагнал, өргөмжлөлийн хамт тус тус гардсан юм.

Тус барилдаанд хувийн амжилтаар улсын арслан Э.Батмагнай 40 даваагаар тэргүүлж, өргөмжлөл гардсан юм. Мөн тус найман багаас нийгмийн хариуцлагын хүрээнд бай шагналаасаа 75.000.000 төгрөгийг Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд хандивлав.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 21 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 35 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 29 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 1 цаг 32 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 1 цаг 34 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 35 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 1 цаг 37 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 1 цаг 38 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 14 цаг 18 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 14 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 14 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top