x

Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв

/BBC/. АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш үндсэндээ бүрэн хаагдаад байсан Ормузын хоолойг нээхээр шийдвэрлэснээ Ираны эрх баригчид мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үүнд талархал илэрхийлсэн хэдий ч Вашингтон, Техраны хооронд энхийн гэрээ байгуулах хүртэл тэнгисийн бүслэлт хүчин төгөлдөр хэвээр байх болно гэж мэдэгджээ.

Ираны талын мэдэгдсэнээр, Ормузын хоолой бүх хөлөг онгоцонд нээлттэй, харин байлдааны хөлөг онгоцонд хаалттай байх ажээ.  "Ливанд гал зогсоох хэлэлцээрийн дагуу Ормузын хоолойгоор арилжааны бүх хөлөг онгоцыг гал зогсоох хугацаа дуусах хүртэл нэвтрүүлнэ" гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи X нийгмийн сүлжээнд мэдэгджээ. Түүний хэлснээр, хөлөг онгоцууд "тохиролцсон маршрут"-ын дагуу явах боломжтой.

Иран, АНУ-ын хооронд байгуулсан хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр дөрөвдүгээр сарын 22-нд дуусна. Үүний дараа дахин хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Ираны цэргийн өндөр албан тушаалтны мэдэгдсэнээр, худалдааны хөлөг онгоцууд Исламын хувьсгалт гвардийн корпусын Тэнгисийн цэргийн хүчний зөвшөөрөлтэйгөөр дамжин өнгөрнө. Байлдааны хөлөг онгоцуудыг нэвтрэхийг "хориглосон" хэвээр байна.

АНУ-ын хөлөг онгоцуудыг оролцуулаад арилжааны бүх хөлөг онгоц дамжин өнгөрч болох ба маршрутаа Тэнгисийн цэргийн хүчинтэй зөвшилцөх ёстой гэж Ираны өндөр албан тушаалтан мэдэгдээд Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх асуудал Ормузын хоолойн асуудлаарх тохиролцооны нэг хэсэг байсан гэдгийг дурджээ.

Д.Трамп Ираны эрх баригчдад тэр даруй талархал илэрхийлж, "Иран улс Ормузын хоолойг бүрэн нээснээ дөнгөж сая зарлалаа. Баярлалаа!" гэж тэрбээр "Truth Social" нийгмийн сүлжээндээ бичжээ.

Үүний зэрэгцээ Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх нь тэнд байрлуулсан мина зэргээс шалтгаалан эрсдэлтэй хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Дайн эхэлсний дараа Ираны тал дэлхийн газрын тосны экспортын 20 хувь нь дамждаг тээврийн гол зам болох Ормузын хоолойг үндсэндээ хаасан. Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Техран хоолойг нээхээс татгалзаж, түр эвлэрэлд Ливаныг хамруулахыг шаардаж байсан бол Израилаас "Хезболла" бүлэглэлд цохилт өгсөөр байсан юм.

АНУ хариуд нь Ираны боомтуудаас гарч буй хөлөг онгоцуудыг бүслэн хаахаа мэдэгдсэн. Америкийн цэргийнхэн нэг ч хөлөг онгоц нэвтрээгүй гэж мэдэгдэж байгаа хэдий ч зарим танкерууд нууцаар нэвтэрсэн тухай мониторингийн байгууллагууд мэдээлжээ.

BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 18 цаг 23 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 18 цаг 30 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 35 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 39 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 45 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 51 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top