x

Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ

Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, эрчимтэй өрнөн, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 орчим хувьд хүрээд байна.

Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж, хоёр буудал болон гаражийн барилга, буудлын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, "Моннис инженеринг" ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд, "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.

Дүүжин замын тээврийн системийн үндсэн бүрэлдэхүүн болох хүнд даацын ган татлагууд төслийн талбайд бүрэн ирсэн бөгөөд тус бүр нь 56 тонн жинтэй, нийт 112 тонн бүхий хоёр том дамраас бүрдэж байна. Мөн кабель болон зорчигч тээврийн кабинуудад ашиглах тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолсон. Түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлээр кабелийг тулгуур багануудад агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг БНФУ-ын ПОМА групп, түүний хамтрагч COMAG компани хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагаа, техникийн стандарт, нарийн горимыг чанд мөрдөж, системийн найдвартай, тогтвортой ажиллагааг бүрэн хангах юм.

Одоогийн байдлаар Хархорин зах орчмоос Яармаг чиглэлийг холбосон шууд авто замын сүлжээ байхгүй тул нийтийн тээврийн үйлчилгээ Гурвалжин, Яармаг, Сонсголонгийн гүүрийн чиглэлээр тойрч явж, иргэд оргил ачааллын үед 2–3 цаг, заримдаа түүнээс ч илүү хугацааг замд зарцуулж байна. Харин дүүжин зам ашиглалтад орсноор энэ хугацааг эрс богиносгож, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах бодит шийдэл болно.

Дүүжин замын тээвэр нь барилгын хугацаа богино, хөрөнгө оруулалт харьцангуй бага, газар чөлөөлөлт шаардлага багатайгаас гадна байгаль орчинд ээлтэй онцлогтой. Мөн 100 хувь цахилгаанаар ажилладаг тул дуу чимээ, агаарын бохирдол үүсгэдэггүй бөгөөд орчин үеийн, тогтвортой тээврийн шийдэлд тооцогдож байна.

Түүнчлэн дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай юм.

Энэ нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 48 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 55 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 0 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 4 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 10 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 16 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top