x

Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ

Австралийн агаарын тээврийн "Qantas" компани Airbus A350-1000ULR загварын нисэх онгоцуудаар хэт холын нислэгүүдийг үйлдэж эхлэхээр бэлтгэж байна. 

Тус компани түүхэн дэх хамгийн урт буюу 22 цаг үргэлжлэх арилжааны шууд нислэгүүдийг эхлүүлэх гэж байгаа бөгөөд шинэ чиглэлүүд нь Сидней хотыг Лондон, Нью-Йорк хотуудтай холбоно. Эдгээр нислэгийг тусгайлан өөрчилсөн A350-1000ULR (Ultra Long Range) онгоцуудаар үйлдэх ба уг онгоц нь нэмэлт түлшний савтай тул агаарт илүү удаан байх боломжтой. 

Одоогоор хамгийн урт тогтмол нислэгийг "Singapore Airlines" компани үйлддэг. Ньюарк, Сингапур хотуудын хооронд үйлддэг уг нислэг нь 18.5 орчим цаг үргэлжилдэг байна.

Шинэ онгоцны хамгийн гол онцлог нь бүх зорчигчдод нээлттэй, суудлын хэсгүүдийн хооронд байрлах "алжаал тайлах бүс"  юм.  Энд зорчигчид биеийнхээ чилээг гаргах, видео заавраар дасгал хийх, ундаа, хөнгөн зууш авах боломжтой. Энэхүү шийдэл нь урт нислэгийн үед цагийн зөрүүний нөлөөг багасгах, зорчигчдын тав тухыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Энгийн A350-1000 онгоц нь 300 гаруй зорчигчийн суудалтай байдаг бол "Qantas"-ийн онгоцуудаар 238 хүн зорчих ажээ. Суудлын тоог цөөлснөөр гарсан зай талбайг зорчигчдын ая тухыг хангахад ашигласан бөгөөд хоёр метр орчим урттай тусдаа ор бүхий нэгдүгээр зэрэглэлийн зургаан люкс өрөө, дэлгэгддэг суудал бүхий бизнес ангиллын 52 суудал, премиум эконом ангиллын 40 суудал мөн эконом ангиллын 140 суудалтай. Мөн бүх зорчигч өндөр хурдны Wi-Fi ашиглах, Bluetooth-ээр чихэвчийг онгоцны үзвэрийн системд холбох боломжтой. 

“Project Sunrise” хэмээн нэрлэсэн энэхүү төслийг анх 2017 онд танилцуулж байсан боловч COVID-19 цар тахлын улмаас хойшилжээ. Нислэгүүдийг 2027 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус компани уг нислэгт ашиглахаар “Airbus A350-1000” загварын 12 нисэх онгоц худалдаж авчээ. 

Kazinform 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 26 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 32 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 17 цаг 38 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 17 цаг 42 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 17 цаг 47 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 20 цаг 53 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top