x

Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчны газар, Боловсролын газар, БНСУ-ын "One Happy" төрийн бус байгууллага, "Миг даатгал" болон Даланзадгад сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар сургуулийн экологийн клубүүд хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо "Хайрын төгөл" байгуулах "Модны доктор" төслийг эхлүүллээ.

"Модны доктор" төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд модыг зөвхөн тарьж орхих бус, суулгасан модныхоо ургалт, хөгжлийг тогтмол ажиглаж, тэмдэглэл хөтөлж, хамтдаа арчилж ургуулахад чиглэж буйгаараа онцлогтой.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох, сурагч бүрийг модтой болгох, улмаар анги, сургуулиудыг ойн төгөлтэй болгох зорилготой юм.

БНСУ-ын "One Happy" ТББ-ын санхүүжилттэй хэрэгжиж буй уг төслийн хүрээнд энэ удаад 7 сургуулийн 250 сурагч 1000 мод тарилаа. Төсөл нь дунд ангийн сурагчдын дунд хэрэгжих бөгөөд хүүхдүүд өөрсдийн тарьсан модоо ургуулж, ажиглалт судалгаа хийж, үр дүнгээ танилцуулан "доктор" цолоо хамгаалах хэлбэрээр үргэлжлэх юм. Мөн орон нутагт анх удаа Өмнөговь аймагт хэрэгжиж байгаагаараа онцлогтой.

Арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, төслийг санхүүжүүлэгч "One Happy Mongolia" ТББ-ын тэргүүн Бэ Ин Шиг, аймгийн Байгаль орчны газрын төлөөлөл болон төслийн багийнхан оролцож, сурагчидтай хамт мод тарьж, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Хүүхэд багачуудад багаас нь экологийн боловсрол олгох, байгаль хамгаалах зөв дадал хэвшүүлэх, мод тарьж ургуулах соёлыг түгээн дэлгэрүүлэхэд энэхүү төсөл бодит хувь нэмэр оруулна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа 2 цаг 0 мин Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ 2 цаг 1 мин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар 2 цаг 2 мин Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ 2 цаг 4 мин Мал хулгайлах гэмт хэрэгт 333 хүн ял шийтгүүлжээ 2 цаг 6 мин Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна 2 цаг 7 мин Дөрөвдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, шуурга шуурна 4 цаг 48 мин Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа 4 цаг 48 мин Нийслэлд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна 4 цаг 49 мин Хүү, торгуулийн орлогын аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ 4 цаг 55 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 4 цаг 57 мин Nissan компани автомашинуудаа хиймэл оюун ухаанд суурилсан өөрөө жолоодох системээр тоноглоно 6 цаг 40 мин АНУ-ын Сенат Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хязгаарлах тогтоолыг дэмжсэнгүй 6 цаг 41 мин Баянгол дүүрэгт 9.2 кг мөнгөн ус хууль бусаар хадгалж байсныг илрүүллээ 6 цаг 46 мин Гэр хорооллыг бүрэн камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 47 мин Тариаланчдад хаврын тариалалтын шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгожээ 6 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд хэлсэн үг 6 цаг 52 мин Дэлхий даяар хиймэл оюун ашигласан кибер халдлага нэмэгдэж байна 6 цаг 53 мин Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн өсөлт 8 цаг 21 мин Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь барьдаг харгис татвар 8 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргө...
Top