x

Дэлхийн банк Ойрх Дорнодын дайнд өртсөн орнуудад 100 хүртэлх тэрбум ам.долларын санхүүжилт олгоно

Дэлхийн банк Ойрх Дорнодын дайны улмаас хүнд нөхцөлд орсон улс орнуудад ирэх 15 сарын хугацаанд 80-100 тэрбум ам.долларын санхүүжилт олгох боломжтой гэж тус банкны ерөнхийлөгч Ажай Банга мягмар гарагт мэдэгджээ. Энэхүү хэмжээ нь тус банкнаас “COVID-19” цар тахлын үеэр үзүүлсэн 70 тэрбум ам.долларын санхүүжилтээс давж байгааг тэрбээр дурдсан байна.

Түүний хэлснээр, тус банк ойрын саруудад хямралын эсрэг хариу арга хэмжээ авах механизмын хүрээнд 20-25 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр улс орнууд өмнө нь батлагдсан хөтөлбөрүүдийн санхүүжилтийн 10 хүртэлх хувийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө татан авах боломжтой болох ажээ. Мөн одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн зориулалтыг өөрчлөх замаар зургаан сарын хугацаанд дахин 30-40 тэрбум ам.доллар гаргах боломжтой гэж А.Банга мэдэгджээ.

Мягмар гарагт мөн Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ. Үүнд дайны улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ огцом өссөн нь голлон нөлөөлсөн бөгөөд цаашид эдийн засгийн өсөлт саарч, инфляц нэмэгдэж болзошгүй байгааг анхааруулсан байна.

“Хэрэв Ойрх Дорнодын мөргөлдөөн ойрын долоо хоногуудад дуусвал дэлхийн эдийн засаг уг дайнаас үүдэлтэй цочролоос харьцангуй хурдан сэргэх боломжтой. Харин дайн сунжирч, зуны турш үргэлжилбэл нөхцөл байдал улам дордоно” гэж ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийн дараагийн шатыг хэрэгжүүлнэ 1 цаг 38 мин Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар Серби мэргэжилтэн томилогдлоо 1 цаг 39 мин Дэлхийн банк Ойрх Дорнодын дайнд өртсөн орнуудад 100 хүртэлх тэрбум ам.долларын санхүүжилт олгоно 1 цаг 40 мин Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүллээ 1 цаг 42 мин Дакар 2026: Залуучуудын Олимпын наадам эхлэхэд 200 хоног үлдлээ 1 цаг 42 мин Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүнтэй уулзав 1 цаг 44 мин Өмнөд Солонгост 90 настай эмэгтэй хар тамхины мөнгө угаасан хэргээр ял сонсжээ 1 цаг 45 мин Нийслэлд энэ жил таван байршилд авто зам шинэчилнэ 1 цаг 49 мин Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга 2 цаг 54 мин Б.Найдалаа: Энэ жил 200 орчим мегаватт чадлын дутагдал гарах ч үүнийг нөхөхийн тулд ажиллана 3 цаг 3 мин Улаанбаатар трам төсөл хэрэгжсэнээр түгжрэл, агаарын бохирдол буурна 3 цаг 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 3 цаг 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 43 мин УИХ-ын гишүүд НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх сангийн төлөөлөгчидтэй уулзлаа 3 цаг 46 мин Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ 3 цаг 48 мин Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх асуудлаар хэлэлцэж байна 4 цаг 0 мин Цаг агаарын мэдээ: Зарим нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурна 4 цаг 1 мин Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав 19 цаг 32 мин Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж 19 цаг 37 мин Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ 19 цаг 38 мин
iИх уншсан
Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Чойбалсангийн сэжигтэй үхэл Толь руу нулимахаа больцгооё...  С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурх... УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхий аудитор С.Магнайсүрэнтэй уу... Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн иргэдийг торгож, техн...
Top