x

Төрийн соёрхолт 8 боть бүтээлийг цаашид улам баяжуулах боломжтой

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн. Мөн энэхүү бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргаж, Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж 6 эрдэмтэнд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсэн билээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр “Монголын геологи ба ашигт малтмал” 8 боть бүтээлийг туурвисан ШУ-ны доктор, профессор Ж.Бямба, Ш.У-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, академич Р.Барсболд, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор О.Гэрэл, Ардын багш, ШУ-ны доктор, профессор Ж.Лхамсүрэн, Монгол Улсын Зөвлөх инженер С.Алтангэрэл, Монгол Улсын Зөвлөх инженер, Ш.У-ны доктор, дэд профессор Н.Жадамба нарт хүндэтгэл үзүүллээ.

Сайд Д.Сумъяабазар “Төрөөс Геологи, ашигт малтмалын чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг ханган ажиллахад та бүхний санаачлан, удирдан бүтээсэн Стратиграф, Палеонтологи, Интрүзив чулуулаг, Литосферийн плитийн тектоник, Шатах ашигт малтмал, Метал ашигт малтмал, Метал бус ашигт малтмал, Гидрогеологи гэсэн 8 боть бүтээлийг судалгааны нэн чухал эх үүсвэр болгон ашигласан.

Геологич мэргэжил өөрөө байгалийн шинжлэх ухаан тул, геологичид нь бүгд судлаачид байдаг. Та бүхний энэхүү бүтээл Монголын геологийн олон үеийн судлаачдын нэгтгэл болж, Монгол Улсад анх удаа эх хэлнээ хэвлэгдсэнээр ач холбогдол туйлын өндөртэй юм” гэлээ.

Мөн тэрбээр Монгол Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх 2019 оны геологийн судалгааны ажтлд зориулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад 24.6 тэрбум төгрөгөөр тусгасаныг дурдав. Дээрх тоо 10 жилийн өмнө 2 тэрбум төгрөг хүрэхгүй байсан, харин өнгөрсөн жилээс даруй 10 орчим тэрбум төгрөгөөр өсөж байгаа нь Геологийн салбарыг бодлогоор дэмжин олон судалгааны, төслийн ажлыг үргэлжлүүлэх мөн шинээр эхлүүлэх боломжийг нэмэгдүүлж буйг онцлон дурдлаа. Салбарын сайд Монголын геологийн салбарын  Төрийн соёрхолт эртэмтэддээ хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

УУХҮ-ийн сайдыг хүндэтгэл үзүүлэн, хүлээн авч уулзсанд ахмад эрдэмтэд талархсанаа илэрхийлж, дээрх 8 боть бүтээлийг цаашид улам баяжуулан, шинэчлэн хэвлэх боломжтой хэмээлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 30 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 32 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 34 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 34 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 36 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 38 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 39 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 42 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 49 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 59 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 5 цаг 1 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 42 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 44 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 58 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 7 цаг 0 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 7 цаг 1 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 7 цаг 2 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 9 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 11 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top