x

Үндэсний “Атлас”-ыг англи, монгол хэл дээр гаргана

"2018 оны шилдэг эрдэмтдийг хүлээн авч уулзлаа" 

Шинжлэх ухааны салбараас гадаадын улс орнууд төдийгүй дотоодынхоо  томоохон шагнал хүртээд байгаа эрдэмтдийг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

2018 онд дараах эрдэмтэд шагнал хүртжээ:

  • “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртсэн академич Р.Барсболд

  • Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртсэн академич Д.Төмөртогоо

  •  Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн академич Д.Доржготов

  • Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртсэн академич Л.Болд

  • Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор доктор О.Самбуудорж

Уулзалтын үеэр эрдэмтдийг "ШУА-ийн "Бидний бахархал" өргөмжлөлөөр өргөмжилсөн бөгөөд тэдний сэтгэгдлийг хүргэж байна. 

"Дэлхий дээр ус, хайрга хоёрыг хамгийн ихээр хэрэглэж байна" 

Академич Р.Барсболд “Манай улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг уул уурхайд геологи хамгаас чухал. Дэлхий дээр ус, хайрга хоёрыг хамгийн ихээр хэрэглэж байна. Байгалийн нөөц, баялгийг зөвөөр ашиглахад геологийн шинжлэх ухаан хэрэгтэй. Бидний судалгаа нь эртний, өнөөгийн судалгааг нэг дор болгосон тул энэ салбарт ажилладаг, мэргэжлийн хүмүүст маш дөхөм болох юм” гэв.

"Үндэсний “Атлас”-ыг англи, монгол хэл дээр гаргана"

Академич Д.Доржготовоос одоо төвлөрөн хийж байгаа ажлынх нь талаар тодруулахад “Одоогоор би хоёр ажил дээр төвлөрөн ажиллаж байна. Монгол Улсын үндэсний атлас 1990, 2008 онд хэвлэгдсэн байдаг. Үүнийг шинэчлээд англи болон монгол хэл дээр хэвлэхээр ажиллаж байна. Үндэсний атлас нь өнөөгийн Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, археологи, түүх зэргийг харуулна. Хоёрт, Монгол Улсын хөрсний судалгааны талаар уулархаг нутгийн хөрс, тал хээрийн хөрс, говь нутгийн хөрс гэсэн гурван боть ном бичих гэж байна” гэлээ

"Эртний турк хааны хөшөөний бичгийг орчуулна" 

Академич Л.Болдоос судалгааных нь талаар, энэ жил хийх ажлынх нь талаар лавлахад “Би монгол нутагт байгаа турк үндэстний хэл, аялгууг хэл шинжлэлийн үүднээс судалсан.  Энэ онд эртний Турк бичгийн талаар хоёр ном гаргахаар ажиллаж байна. Үүний нэг нь эртний Турк хааны хөшөөний бичгийг орчуулах, хоёрт, Монгол нутагт байгаа турк бичээсийг бүртгэх” гэв.

"400 гаруй бүтээл туурвиж, 10-аад оронд хэвлүүлсэн" 

Доктор О.Самбуудорж “Миний хувьд 30 гаруй жилийн хугацаанд 400 гаруй бүтээл туурвиж, 10-аад оронд хэвлүүлсэн. Судалгааны маань онцлог, Монгол судлалыг хөгжүүлэх. Сүүлийн таван жилд ихэнхдээ Монголын утга зохиолыг хэлийг боловсронгуй болгох, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэж байна. Өнгөрсөн жилийн хувьд Монголын ард түмэнд зориулж зөв бичгийн журамласан толь бичгийг боловсруулж, нийтэд хүртээл болголоо” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 35 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 38 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 39 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 40 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 41 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 43 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 44 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 47 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 5 цаг 54 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 4 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 6 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 47 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 6 цаг 49 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 3 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 5 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 6 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 7 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 14 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 16 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top