x

Венецийн биеннальд Монгол Улсыг төлөөлөх уран бүтээлчдийг танилцууллаа

Бүгд Найрамдах Итали Улсад 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах Дүрслэх урлагийн олон улсын Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчид, кураторын багийг албан ёсоор танилцууллаа.

Дүрслэх урлагийн олон улсын Венецийн биенналь нь 1895 оноос эхлэн зохион байгуулагдан цар хүрээ, агуулга, ач холбогдол нь өргөжин тэлж, оролцогч уран бүтээлчид өөрийн улс, үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогийг таниулж, сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн эсрэг эвлэлдэн нэгдэж, урлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад тунхаглаж буй нэг хэлбэр юм.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 73 дугаар тогтоолоор, Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд монгол уран бүтээлчдийг төрийн дэмжлэгтэйгээр тогтмол оролцуулж байхаар шийдвэрлэсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 2 жил тутам тус биеннальд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлч, кураторыг нээлттэй сонгон шалгаруулж, амжилттай оролцуулах ажлыг зохион байгуулж ирсэн.

Энэ удаагийн Венецийн биеннальд монголын орчин үеийн шилдэг уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм, куратороор Ц.Уранчимэг, Ко-куратороор Томас Эллэр нар сонгогдон "Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос" үзэл баримтлалыг дэвшүүлж дөрвөн уран бүтээлчийн бүтээлийг дэглэн, сүнслэг олон янз байдал, хүн–хүн бус оршихуйн харилцаа, тив дамнасан материал ба үзэл санааны урсгалыг өгүүлэхээр зорьж байна.

Тус биеннальд Монгол Улсын уран бүтээлчид оролцсоноор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбараар дамжуулан улс, эх орноо олон улсад сурталчлахын зэрэгцээ бүтээлч авьяас чадвараа хөгжүүлж, дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээх, монголын соёл, уран бүтээлийн үнэ цэнийг дэлхийн урлагийн чухал платформ дээр илэрхийлэх, соёлын дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн Монгол Улсын павильон Венецийн биеннальд оролцох нь зөвхөн урлагийн төдийгүй улс орны соёл, эдийн засаг, олон улсын харилцаанд урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх чухал боломж юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 8 цаг 51 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 9 цаг 1 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 42 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 42 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 31 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 47 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top