x

Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өөрийн залгамжлагчаар охин Ким Жу Эг томилохоор төлөвлөж байгаа бөгөөд охиныхоо байр суурийг бэхжүүлэх алхмуудыг хийж байна гэж Reuters агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны (NIS) мэдээллийг эш татан бичжээ.

Ким Жу Э ойрын үед болох Хөдөлмөрийн намын хуралд оролцохыг тус алба үгүйсгэсэнгүй. Тагнуулын байгууллагын дүгнэлтээр, тэрбээр уг хуралд оролцож байгаа нь, мөн танилцуулж байгаа арга хэлбэрүүд, мөн албан ёсны статус олгох магадлалтай байгаа нь түүнд эрх мэдлийг шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байгаа гэдгийг тодорхой хэмжээгээр баталж байгаа ажээ.

NIS-ийн хаалттай мэдээллийн дараа парламентын гишүүн Ли Сон Кун хэлэхдээ, Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага өмнө нь Ким Жу Эг нэр дэвшигчийн хувиар хэлэлцэж байсан бол одоо түүнийг залгамжлагчаар "томилох шатандаа явж байна" гэжээ.

Түүнийг эрх мэдлийг залгамжлахад бэлтгэж байгаа тухай Өмнөд Солонгосын тагнуулууд анх 2024 оны долоодугаар сарын 29-нд мэдээлж байжээ. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр нэр дэвшигч сонгогдох магадлалтайг онцолж байв.

Ким Жу Э эцгийнхээ хамт цэргийн парад, албан ёсны үйл ажиллагаануудад тогтмол оролцдог. 2025 оны есдүгээр сард тэрбээр эцэгтэйгээ хамт Хятадад айлчилсан юм. Тухайн үед Yonhap агентлаг мэдээлэхдээ, энэхүү айлчлал нь эрх мэдлийг шилжүүлэх бэлтгэл байж болохыг илтгэж магадгүй гэж байв. Ким Жу Эг 13 орчим настай гэж таамагладаг бөгөөд төрсөн он сар өдрийг нууцалсан байна.

 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ормузын хавх 6 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 34 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 3 цаг 42 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 3 цаг 57 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 9 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 18 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 28 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 4 цаг 42 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 4 цаг 47 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 4 цаг 48 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 4 цаг 53 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 7 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 5 цаг 58 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 4 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 17 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 22 цаг 13 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 22 цаг 17 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 22 цаг 25 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна Өчигдөр 15 цаг 35 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 27 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top