x

Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ

Улс төрийн намын санхүүжилтийн нээлттэй, ил тод байдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монгол Улс авлигын төсөөллийн индексээр өнгөрсөн оныхоос 10 байраар ухарлаа. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, авлига, мөнгө угаах гэмт хэргийн урсгалаас ангид байлгахыг зөвлөжээ. Улс төрийн намын тухай хуулиар намууд санхүүгийн тайлангаа танай байгууллагад өгдөг, түүнийг нь мэдээлдэг болсон. Асуудал юунд байна вэ?

-Индексийн хувьд 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд үндэслэн гарсан гэж ойлгож байгаа. Олон салбарын мэдээллийн эх сурвалж дээр үндэслэн нээлттэй аргачлалын дагуу үе шаттайгаар үнэлгээ хийгддэг. Түүний нэг хэсэг нь улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлын асуудал юм. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим үйл ажиллагаа нь дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2025 оныг дуусталх хугацаанд үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл, уг хууль цаг хугацааны болон үе шатны хувьд үндсэндээ 2026 оноос бүрэн утгаараа хэрэгжиж байгаа юм.

Транспаренси интернэшнлийн Авлигын төсөөллийн индекс нь олон улсын түвшинд Засгийн газрын салбар дахь авлигын төсөөллийг хэмждэг жил бүрийн гол индекс юм. Энэ нь 0-ээс 100 хүртэлх шалгуур дээр 0 бол “Маш их авлигатай”, 100 бол “Маш цэвэр” гэж үнэлдэг. CPI-ийг олон улсын байгууллага, шинжээчид, бизнесийн удирдлагын асуулгын үр дүнгээр боловсруулсан өгөгдлүүдийн цуглуулгаас гаргаж, улс орнуудын харьцангуй байр суурийг тодорхойлдог.

Манай улсын хувьд энэ жил хоёр оноо хасагдаж 124-т орсон байна. Үр дүнг илэрхийлж байгаа тоо, индекс чухал ч юундаа байна гэдэг гол асуудалдаа илүү анхаарч, нөөцөө үр ашигтай зарцуулах шаардлагатай юм.

-Улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтэд зүй бус нөлөөлөл үүсэх эрсдэл өндөр хэвээр байна, тайланг харьцуулах боломжтой байдлаар нийтлэх шаардлагатай гэжээ. Ийм боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Үндэсний шударга байдлын тогтолцооны тулгуур баганын нэг бол улс төрийн нам юм. Энэ ч агуулгаар улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажилладаг, дотоод ардчилалтай, санхүүжилт, үйл ажиллагааны нээлттэй, ил тод бодлогын институт байх үзэл баримтлалын нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улс 2019 онд Үндсэн хуульдаа оруулж энэ үзэл баримтлалын дагуу Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хэрхэн хангаж байгаа нь авлигын төсөөллийн индекст нөлөөлөх нэг хүчин зүйл мөн. Тийм учир энэ хуулийг хэрэгжүүлэхдээ бидний хувьд үүрэгжүүлсэн зохицуулалтаас илүүтэйгээр үзэл баримтлалын хувьд зөв хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны тайланг ил тод мэдээлж байгаа. Гэхдээ бид цаасан суурьтай санхүүгийн тайланг PDF хэлбэрээр мэдээлж байгаа нь ил тод байдлыг бүрэн хангаж байна гэж үзэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн намын тайланд дүн шинжилгээ хийх боломжтой, харьцуулах боломжтой байдлаар буюу нээлттэй дата мэдээлэл болгон мэдээлэх шаардлагатай юм.

Ингэж байж нээлттэй мэдээлэлд үндэслэн олон нийтийн зүгээс тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Дараагийн нэг чухал асуудал бол тайлангийн чанар буюу стандартын дагуу гаргаж байгаа эсэх асуудал юм. Тийм болохоор бид улс төрийн намын санхүүгийн ажилтныг чадавхжуулах, мэдээллээр хангах зайшгүй шаардлагатай. Энэ чиглэлээр бид Мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

-Улс төрийн намын тухай хуулиар намууд ч хандив, санхүүжилтээ ил тод байлгах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртэлх хугацаанд үндсэндээ намын хандив, санхүүжилт ил тод байх талаарх эрх зүйн орчин бүрэн дүүрэн бүрдээгүй байсан. Энэ нь ч улс төрийн намыг институтын хувьд зөв үзэл баримтлалаар хөгжих эрх зүйн гол хөшүүрэг бүрдээгүй байсныг илтгэдэг. Үүнээс шалтгаалан улс төрийн намд итгэх иргэдийн итгэл суларсан. Ямар үзэл баримтлалтай, ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар санхүүжилттэй, түүнийгээ хэрхэн бүрдүүлдэг гэх мэт шаардлагатай мэдээлэл хомс болохоор иргэд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж институтчилэгдээгүй нь асуудлын тодорхой нэг шалтгаан болж байсан. Ил тод байдлыг бүрэн хангах нь аль ч салбарын үйл ажиллагааг авлигаас, ашиг сонирхлоос ангид байх үндсэн хөшүүрэг болдог. Иймд энэ хуулиар улс төрийн намын санхүүжилт, хандив, орлогын ил тод байдлыг бүрэн хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Хууль үе шаттайгаар хэрэгжээд эхэлсэн энэ үед улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нь тухайн намын хуулиар хүлээсэн үүрэг мөн боловч бидний хувьд үзэл баримтлал, ач холбогдлыг нь зөв ойлгуулж, ил тод байдлаа хангахад арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах байр сууринаас хандан ажиллаж байна. Үүний үр дүнд намууд шахуулж, шаардуулж гэхээс илүүтэй санаачилгаараа энэ үүргээ биелүүлэх хандлага тогтож байгаа.

-Ил тод байдлаа хангахгүй, тайлангаа гаргахгүй бол хариуцлага тооцох хууль зүйн боломж бүрдсэн үү?

-Мэдээж заавал биелэгдэх шинжтэй, үүрэгжүүлсэн зохицуулалт тул хэрэв ил тод байдлаа хангахгүй бол хуулийн дагуу хариуцлага яригдана. Улс төрийн намын тухай хууль бол үзэл баримтлалын хувьд намын өөрийн санаачилга, оролцоог дэмжсэн, алдаа, зөрчлөө залруулах боломж олгосон хууль. Эрх зүйн зохицуулалт нь ийм боломж олгосон байхад үүргээ биелүүлэхгүй байгаа бол нам үзэл баримтлалын хувьд институтчилэгдэж чадах уу, цаашид үйл ажиллагаа явуулах юмуу гэдэг асуудлыг ярина. Шинэ хуулиар намыг идэвхгүйд тооцох гэдэг нэг төрлийн хариуцлагыг хуульчилсан. Хуульд зааснаар жилийн эцсийн санхүүгийн тайлангаа жил бүрийн хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй улс төрийн зургадугаар намыг идэвхгүйд тооцуулах асуудлаар Улсын дээд шүүхэд мэдээлэл хүргүүлнэ. Хуульд зааснаар намыг идэвхгүй тооцох асуудлыг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл, шинэ хуулийн зохицуулалт болон Үндсэн хуульд оруулсан зохицуулалтын үзэл баримтлалын үр нөлөө гарч эхэлж байна.

Мөн Монгол Улсын хувьд улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал ямар түвшинд байгааг тодорхойлсон олон улсын байгууллагын хөндлөнгийн судалгаа байхгүй. Тийм болохоор бид одоо ямар түвшинд байгаа гэдгийг тодорхойлуулах шалгуур үзүүлэлт, аргачлалын талаар Транспаренси интернэшнл байгууллагатай санал солилцож, улмаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Ингэснээр бид одоо хаана явж байгаа, юу нь болохгүй байгааг хөндлөнгийн нүдээр харж, түүнийгээ засах, сайжруулах талаар зөвлөмж авч, ажил хэрэг болгон үр дүнд хүрэх боломж бүрдэх юм.

-Манай улс улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгахаар Нээлттэй засгийн түншлэлийн сорилтод нэгдсэн. Энэ хүрээнд ямар ажил хийж байгаа бол?

-Өмнө хэлсэнчлэн бид хуулийг үзэл баримтлалын хувьд зөв ойлгож хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тийм учир бид улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг бүрэн хангахдаа харьцуулах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлсэн цахим систем нэвтрүүлнэ гэдэг амлалтыг Нээлттэй засгийн түншлэлийн хүрээнд зарлаж, олон улсын анхааралд оруулсан. Ингээд зөвхөн амлаад зогсохгүй ажил хэрэг болгох зорилгоор системийн ажлын даалгаврыг боловсруулах ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр боловсруулж дууссан, одоо хөгжүүлэлтийн ажлыг Нээлттэй нийгэм форумаар дамжуулан Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хийж байна. Энэ бол зүгээр нэг системийн асуудал биш юм, үндсэн зорилгоор нь харвал бид авлигын суурь асуудлын нэгийг технологийн дэвшлийг ашиглан бууруулах санаачилга юм.

Аливаа систем өндөр өртгөөр, цаг хугацаа зарцуулан бий болгодог ч хөгжүүлэлтийг нь тогтмол төлөвлөөгүйгээс үр ашиггүй болдог. Иймд бид тогтмол хөгжүүлэлтийг анхнаас нь төлөвлөөд явж байна. Нэгэнт л систем юм бол түүнийг хэрэглэгчдэд үүсдэг хүндрэл, асуудлыг шийдвэрлэдэг байх нь тухайн систем байнгын үйл ажиллагаатай байж хөгжих үндэс нь болдог. Бидний хувьд системийн ажлын даалгавар боловсруулах үеэс эхлэн улс төрийн намын бүх шатны байгууллагын төлөөлөл, ялангуяа санхүүгийн ажилтны саналыг олон удаа, үе шаттайгаар авч оролцоог бүрэн хангаж байна. Мөн уг системийн нэг гол хэрэглэгч бол хяналтыг хэрэгжүүлэх иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллага тул хөгжүүлэлтийн бүх үе шатанд оролцоог хангаж, саналыг нь авч, тусгаж ажиллаж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны энэ санаачилгыг олон улсын байгууллага анхнаас нь дэмжиж, анхааралтай ажиглаж байгаа бөгөөд үүний шалтгаан нь бид энэ санаачилгаа төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжүүлбэл бүс нутгийн хэмжээнд сайн туршлага болох юм. Ийм систем нэвтрүүлж улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлсэн улс орон цөөн байдаг. Энэ талаар Транспаренси интернэшнлийн албан ёсны цахим хуудаст гарсан мэдээнд дурдсан байна лээ.

-Намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах замаар авлигатай тэмцэх НҮБ-ын тогтоолыг манай улс санаачилж, батлуулсан талаарх мэдээлэл гарсан. Тогтоол хэрэгжиж эхэлсэн үү. Манай улс уг тогтоолыг хэрэгжүүлэхэд ямар байр суурьтай оролцох вэ?

-Энэ маш чухал ач холбогдолтой юм. Манай улс намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах замаар авлигатай тэмцэх хүчин чармайлтыг олон улсын тавцанд баталгаажуулж өгсөн чухал ач холбогдолтой. Энэхүү тогтоолыг батлахад манай улс санаачлагч орноор нэгдэж НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын оролцогч улсуудын 11 дүгээр бага хурал хүртэлх хугацаанд Гадаад харилцааны яам маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж дипломат харилцааны өндөр ур чадвартай ажилласны үр дүнд тогтоол батлагдахаас гадна Монгол Улс зарим тохиолдолд улс орнуудын тодорхой асуудлаар дипломат арга, харилцаагаар асуудлыг үр дүнтэй шийдвэрлүүлэх бүрэн чадамжтайг харуулсан.

Мэдээж тогтоол батлуулах нь чухал ач холбогдолтой ч түүнийг хэрэгжүүлэх нь бүр ч чухал асуудал юм. Хоёр жилийн дараа бид тогтоолын хэрэгжилтээ тайлагнана, батлуулахдаа манлайлал үзүүлсэн шиг тайлагнахдаа ч мөн адил манлайллыг хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаараа харуулах ёстой юм. Мэдээж үүнд Сонгуулийн ерөнхий хорооны үүрэг, оролцоо, идэвх их хамааралтай. Тиймээс хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулахад идэвхтэй оролцож, үр дүнд хүрэхүйц маш тодорхой ажлуудыг төлөвлөхөд саналаа өгсөн.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Robert Alfred (45.132.224.21)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
  • Hugo Relish (194.110.115.226)
    Do not be naïve to fall for the fakes, they are lots of them out there, falling for a fake is not the end of the world, i also fell for one of their traps, but Amadeo and his team came through for me, his mail: macprivateinvestigators@gmail.com came around rescuing me from their hands, they helped get the necessary information that made me free.
    2026 оны 02 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 29 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 34 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 38 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 39 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 40 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 42 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 43 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 2 цаг 9 мин Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга 2 цаг 21 мин Д.Трамп: Израил Ираны эсрэг цөмийн зэвсэг хэзээ ч хэрэглэхгүй 2 цаг 33 мин Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ 2 цаг 34 мин Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барина 2 цаг 35 мин ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрт олон улсын үнэлгээ хийж эхэллээ 2 цаг 45 мин Төв аймагт малын шүлхий өвчин гарчээ 2 цаг 48 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдаж, дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ 2 цаг 50 мин Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ 4 цаг 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 4 цаг 39 мин Өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 4 цаг 39 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 39 мин “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт боллоо 4 цаг 40 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top