x

Нийслэлд ухаалаг камерын нэгдсэн систем нэвтрүүлэв

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, тэдгээрийн дэд бүтэц, удирдлага, хяналтын систем, программ хангамжийг бий болгож ажиллаж байна.

Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж, илрүүлэх замаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх юм.

Мөн Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг бөгөөд авто замын уулзвар, гарцуудыг теле камержуулж, нэгдсэн удирдлагын төвөөс хяналт тавьснаар замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, хөдөлгөөнд соёлтой оролцох, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүллээ.

Нийслэл Улаанбаатар хотын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар нэмэгдүүлэн сайжруулж байна. Нийт чиг үүргийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, тээврийн хэрэгслийн тоо хэмжээний өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагавруудыг бууруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системээр удирдах, хянах боломжтой нэгдсэн системийг бий болголоо.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг авто замын түгжрэлийг бууруулахын тулд теле камер, аналитик систем ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, дата мэдээлэл цуглуулж, авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг ухаалгаар удирдаж, замын хөдөлгөөнд зохицуулалт хийх ажлыг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж, тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна.

  1. Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа

  2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
  3. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх

  4. Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна. 

  5. Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
  6. Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах

  7. Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.

  8. Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БОУАӨЯ, ДЭМБ-тай уур амьсгалын өөрчлөлт, нийтийн эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллана 1 цаг 38 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийг яаралтай эхлүүлэхээр Японы талтай ярилцав 1 цаг 39 мин Дани, АНУ, Гренланд Арктикийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв 1 цаг 41 мин Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна 1 цаг 43 мин Улаанбурхны тохиолдол нэмэгдэж, 49 хүн эмнэлэгт хэвтжээ 1 цаг 43 мин Монголын үндэсний бөхийн холбооны хоёрдугаар сарын барилдааны хуваарь 1 цаг 45 мин Нийслэлд ухаалаг камерын нэгдсэн систем нэвтрүүлэв 1 цаг 47 мин Нийтийн тээврийн орлого 69.3 хувиар өсжээ 1 цаг 48 мин "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчийн цалингийн нэмэгдэл 2 цаг 43 мин Тайланд улс Нипах вирусийн улмаас хяналтаа чангатгаж байна 3 цаг 55 мин ХЗДХЯ хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 59 мин Тодорхой байршлуудад цахилгаан 2 цагаар хязгаарлана 4 цаг 1 мин Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу? 4 цаг 7 мин Энэтхэгээс ирж буй зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгажээ 4 цаг 13 мин Ерөнхийлөгч “Грийн Групп”-ийн гоймонгийн үйлдвэрт ажиллалаа 4 цаг 17 мин Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 4 цаг 22 мин "Үндсэн цалин бодитой өссөн, цалин нэмэгдээгүй гэдэг худал мэдээлэл" 17 цаг 55 мин 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа 19 цаг 25 мин Засгийн газар АНУ-тай байгуулах буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ 19 цаг 27 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Урианхай тувачуудын урвалт Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгай... 16 настай охины амийг хөнөөсөн Ц.Д-д бүх насаар нь хорих ял ... Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хи... Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж ... Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан ко... Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг тани...
Top