x

Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Энэхүү хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэсэнд нийцээгүй гэж шийдвэрлэж, уг зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон учир дээрх дүгнэлт нь гарсан цагаасаа хойш (ex nunc) үйлчлэх бөгөөд буцаж үйлчлэхгүй үр дагавартай болохыг тэмдэглэж байна гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 3 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 21 цаг 12 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 21 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 21 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 21 цаг 17 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 21 цаг 19 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 21 цаг 22 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 21 цаг 24 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 21 цаг 25 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 21 цаг 27 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ 23 цаг 37 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана 23 цаг 46 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! 23 цаг 46 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа 23 цаг 48 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна 23 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа 23 цаг 54 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top