x

Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарна

Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа удирдах ажилтны цугларалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг оролцож, хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газраас үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, тэр дундаа гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна. Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сард соёрхон батлаад байна. "Монгол Улсын гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх" 100 сая ам.долларын төсөл хэрэгжсэнээр эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд ашиглагдах машин, механизм, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах ач холбогдолтой юм. Байгалийн гамшигт үзэгдэл, аюул, ослын тоо жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч Онцгой байдлын байгууллага гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн онд өмнөө тавьсан зорилтоо хангалттай биелүүлж, үйл ажиллагаагаа 94.1 хувь буюу "А" үнэлгээтэй дүгнэгдсэн байна" гэлээ.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дээшлүүлэх тэргүүлэх зорилтын хэрэгжилтийг хангаж, аймгийн хэмжээнд байгаль орчин, айл өрх, нийгэм эдийн засагт учрах гамшгийн хор хохирлыг өмнөх онтой харьцуулбал 54 хувиар бууруулсан Дундговь аймаг болон гамшгийн хор хохирлыг 38 хувиар бууруулсан Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус тус "Талархал" илэрхийлж, нийт удирдлагуудад ажлын амжилт хүслээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм уу? 1 цаг 12 мин УИХ-ын дарга үе үеийн парламентын удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв 1 цаг 44 мин Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарна 1 цаг 46 мин Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхийг дэмжинэ 1 цаг 47 мин АТГ долоо хоногт 86 гомдол хүлээн авч, 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар болов 1 цаг 52 мин Интернет банкны залилан нэмэгдэж буйг анхаарууллаа 1 цаг 54 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт ажиллалаа 1 цаг 56 мин Иргэн хуурамч линкээр 27.5 сая төгрөгөө залилуулжээ 1 цаг 58 мин Буруу орчуулгаас буруу ухагдахуун 3 цаг 0 мин Иранчуудын эсэргүүцлийг дэмжсэн Элчин сайдуудыг дуудан ирүүлжээ 3 цаг 28 мин Луврын музейн тасалбарын үнийг нэмэгдүүлэв 3 цаг 33 мин Европын Холбоо 100 мянган цэрэг бүхий нэгдсэн арми байгуулахыг хэлэлцэж байна 3 цаг 34 мин Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалт 9.31 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 34 мин Өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргалаа 3 цаг 39 мин Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, 3.1 тэрбум төгрөгийн мөнгө угаасан этгээдүүдийг илрүүлжээ 3 цаг 40 мин ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 3 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 3 цаг 43 мин Үндсэн хуульт түүхийн зуун 4 цаг 25 мин "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо 19 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 19 цаг 35 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Ираны ард түмэн тэмцэж байна Үндсэн хуульт түүхийн зуун Буруу орчуулгаас буруу ухагдахуун Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Увс-Улаанбаатар чиглэлийн автобусанд 29 настай эмэгтэй амарж... Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага...
Top