x

Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхийг дэмжинэ

Япон, Монголын эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд "их сургуулийн эмнэлэг" гэх ойлголтыг манай улсад жишиг болгон хөгжүүлж буй анхны эмнэлэг юм. Их сургуулийн эмнэлэг нь боловсрол болон эрүүл мэндийн салбарын хослол ба сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инноваци, хос бодлогыг хөгжүүлдэг онцлогтой.

Уг эмнэлэг нь Япон, Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгддэг ба Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр 2019 онд ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар 376 үндсэн ажилтан, их сургуулийн 127 багш-эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Япон Монголын эмнэлэгээр үйлчлүүлэх иргэдийн тоо өссөөр байгаа ба өнгөрсөн 2019-2024 оны хооронд нийт 634.256 иргэнд амбулаторийн үзлэг хийжээ.

АШИУҮС-ийн захирал Дамдиндорж уулзалтын эхэнд сургуулийнхаа танилцуулгыг товчхон өглөө.

Анагаахын шинжлэх ухааны их сургууль нь жилд 3800 орчим оюутан төгсгөдөг байна. Өнөөдрийн байдлаар789 багш ажилтан ажиллаж, 16555 оюутан суралцаж байгаа аж.

2025 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дэлхийн 60 мянга орчим сургуулиас 1237-д эрэмбэлэгджээ. Энэхүү жагсаалтыг Харвардын их сургууль тэргүүлдэг ба уг жагсаалтын 1237 гэдэг нь маш чанартай үзүүлэлт ба цаашид улам урагшлуулахаар ажиллаж буйгаа хэллээ.

Анагаахын шинжлэх ухааны их сургууль англи хэл дээр эмч төгсгөн ажиллаж буйгаа онцлов. Мөн гадаадын харьяалалтай 50 орчим оюутан суралцаж буй гэлээ. Анх удаа хүний их эмчийг магистрийн зэрэгтэй төгсгөдөг хөтөлбөрийг эхлүүлээд байгаа ба 2026 онд 47 оюутан төгсөх аж.

Мөн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн орон нутаг дахь салбар сургуулиудын сургалтын чанар, сургалтын орчинг сайжруулахад сүүлийн үед түлхүү анхаарч ажиллаж буйгаа сургуулийн захирал мөн хэллээ.

Эрүүл мэндийн Ж.Чинбүрэн "Ангаахын боловсон хүчнийг цогц бэлтгэхэд сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь хамгийн чухал ба багш-эмчийн эрдэм, чадал үнэлж баршгүй их. Анагаахын сургалтыг эмнэлзүйтэйгээ нягт холбон хэрхэн хөгжүүлж ашиглаж буй нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын чанарын суурь байх болно. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлж бэхжүүлэхэд салбарын сайдын хувьд бүх талаар дэмжин ажиллах болно" гэв.

Цаашид өөрийн сургуулийн харьяа эмнэлэгтэй байх шаардларгыг анагаахын боловсрол олгодог сургуулиудад тавьж мөрдүүлдэг байх нь зөв гэж үзэж буйгаа илэрхийллээ. Энэ нь анагаахын чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах хамгийн том хүчин зүйл байх учиртай гэлээ.

Эцэст нь, Засгийн газраас 2026 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгож байгаатай холбогдуулан төсөв санхүү нэмэгдэнэ гэж итгэж байгаа. Үүнд тухайн сургууль эмнэлэг өөрийн гэсэн бэлтгэлтэй байж шинэ технологи, сургалтыг нэвтрүүлэхдээ анхаарч ажиллахыг хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм уу? 1 цаг 12 мин УИХ-ын дарга үе үеийн парламентын удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв 1 цаг 44 мин Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарна 1 цаг 46 мин Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхийг дэмжинэ 1 цаг 47 мин АТГ долоо хоногт 86 гомдол хүлээн авч, 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар болов 1 цаг 52 мин Интернет банкны залилан нэмэгдэж буйг анхаарууллаа 1 цаг 54 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт ажиллалаа 1 цаг 56 мин Иргэн хуурамч линкээр 27.5 сая төгрөгөө залилуулжээ 1 цаг 58 мин Буруу орчуулгаас буруу ухагдахуун 3 цаг 0 мин Иранчуудын эсэргүүцлийг дэмжсэн Элчин сайдуудыг дуудан ирүүлжээ 3 цаг 28 мин Луврын музейн тасалбарын үнийг нэмэгдүүлэв 3 цаг 33 мин Европын Холбоо 100 мянган цэрэг бүхий нэгдсэн арми байгуулахыг хэлэлцэж байна 3 цаг 34 мин Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалт 9.31 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 34 мин Өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргалаа 3 цаг 39 мин Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, 3.1 тэрбум төгрөгийн мөнгө угаасан этгээдүүдийг илрүүлжээ 3 цаг 40 мин ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 3 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 3 цаг 43 мин Үндсэн хуульт түүхийн зуун 4 цаг 25 мин "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо 19 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 19 цаг 35 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Ираны ард түмэн тэмцэж байна Үндсэн хуульт түүхийн зуун Буруу орчуулгаас буруу ухагдахуун Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Увс-Улаанбаатар чиглэлийн автобусанд 29 настай эмэгтэй амарж... Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага...
Top