x

“Британи дахь Монголчууд 55” ном ирэх онд нээлтээ хийнэ

Монгол Улс, ИБУИНХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиж байгаа. Энэ хүрээнд Лондон хотноо үүсгэн байгуулагдсан “Жи-СтудиМН” гэрэл зургийн студи Британид ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг фото зургаар олонд таниулж, Британи-Монгол иргэдийн хоорондын хамтын ажиллагааг сурталчлан дэмжих “Британи дахь Монголчууд 55” төсөл хэрэгжүүлж байна.

“Жи-СтудиМН” гэрэл зургийн студийн хамт олон энэ оны хоёрдугаар сараас “Британи дахь Монголчууд” төслийн нэгдүгээр үе шат болох 55 цуврал фото зураг авалтыг хийж дууссан байна. Уг төсөлд Британи улсын төрийн байгууллага, томоохон их, дээд сургуульд багшилж буй багш, судлаач, хувиараа бизнес эрхэлж буй бизнес эрхлэгч, уран бүтээлчид зэрэг олон салбарт ажиллаж буй Британийн нийгэмд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж буй Монголчуудыг хамруулахыг хичээжээ. Мөн Британид үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын үүсгэн байгуулсан олон нийтийн байгууллагуудын төлөөллийг түлхүү оролцуулсан бөгөөд Лондон, Манчестер, Ноттингхам, Оксфорд, Кэмбридж, Пэтэрбороу, Пристон хотод зураг авалт хийжээ. Түүнчлэн Шотланд улсад амьдарч буй Монголчуудын төлөөллөөс урьж оролцуулсан байгаа.

Их Британи улсад өөрсдийн эзэмшсэн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараар янз бүрийн салбарт маналайлж, үнэлэгдэж яваа Монголчууд олон бий. Британийн засгийн газрын инновацийн төвд сансрын зайнаас тандан судлалын мэргэжилтнээр ажиллаж байгаа мэргэжилтэн, Британийн томоохон их сургуулиудад ажиллаж байгаа судлаачид, хөтөлбөрийн захирал, ахлах багш, Дэлхийд алдартай одуудын хувцасыг захиалгаар оёдог компанид дэлхийн шилдэг загвар зохион бүтээгч нартай хамтран ажилладаг дээд зэрэглэлийн хувцасны технологич, бүтээлч оёдолчин, Генисийн номонд уран нугаралтын төрөлд хамгийн анх бичигдсэн Монгол хүн, Английн мэргэжлийн боксын нээлттэй тоглолтын аварга, Британид зохиогддог чөлөөт бөхийн тэмцээнүүдэд оролцож 8 удаа түрүүлсэн тамирчин, НҮБ-ын чуулга уулзалтуудад үг хэлж түүнчлэн НҮБ-ын радиод Монгол гэсэн дуу хоолойг Дэлхий дахинаа хүргэсэн зохиолч, Британийн эрүүл мэндийн байгууллагад зөвлөх эмч гэх зэрэг өрсөлдөөн, шалгуур өндөртэй ажил, албан тушаалд Монгол хүн маналайлан ажиллаж байхыг хараад үнэхээр бахархадаг. Мөн Британид өндөр татвар төлөөд хувийн бизнесээ эхлүүлээд амжилтай яваа олон Монголчууд, хэл соёлоо үр хүүхдүүд хойч үедээ заан сургаж яваа багш нар чөлөөт уран бүтээлчид гээд дурьдвал олон болно. Гадаадад амьдарч байгаа Монголчууд тухайн амьдарч буй улс, нийгэмдээ бас тодорхой хэмжээгээр бодит хувь нэмэр оруулж байдаг гэдгийг үүнээс харж болох бөгөөд нөгөөтэйгүүр Монголчууд өндөр хөгжилтэй улс орнуудад ийнхүү амжилттай яваа нь Монгол хүний чадварыг харуулаад зогсохгүй дараа дараагийн үеийнхэнд олон боломжийг бий болгож буй юм.  Мөн хаа газрын Монголчууд маань амьдарч буй орчноосоо Монголд хэрэгтэй авч хэрэгжүүлж болох санаа, төслийг байнга эрэлхийлж явдаг. Тийм учраас эдгээр Монголчуудаа олонд таниулах нь энэхүү төслийн гол зорилго юм. 

Уг төслийн II үе шат болох “Британи дахь Монголчууд” номын хэвлэлийн эх бэлтгэх ажил эхэлсэн бөгөөд номын нээлт болон фото үзэсгэлэнг 2019 оны нэгдүгээр сард Лондон хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан Монгол-Англи хэл дээр хэвлэгдэх энэхүү бүтээлийг түүхэн баримт болгох үүднээс  Британийн зарим их, дээд сургууль болон нийтийн номын сангууд, Монгол Улсын төв номын сан, Гадаад харилцааны яамны архив, Их сургуулиудын номын санд хадгалуулахаар зорьж байна. 

"Зураг бол түүхийн гэрч". Энэ ч утгаараа тус бүтээл нь түүхийн нэгэн баримт, судалгааны бүтээл болон үлдэн хэмээн үзэж байгаа юм. 

Энэхүү төслийг Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Элчин сайд Н.Тулга, Британи-Монголын худалдааны танхимын дарга, Английн парламентийн гишүүн Жон Гроган дэмжин ажиллаж байгаа юм.  

Tөслийн зөвлөхөөр Британийн фото зурагчин, “First women UK” төслийг санаачлагч, "100 First Women Portraits” номын зохиогч Анита Корбин, Чөлөөт уран бүтээлч, зураач, “Art London International Awards” олон улсын үзэсгэлэнгийн шүүгч Т.Отгонбаяр, Британи дахь Монголчуудын Холбооны тэргүүн Д.Цэрэнбат мэргэжлийн болон бусад талын зөвлөлгөө өгч, Цахим Өртөө Холбоо, Британи дахь Монголчуудын Холбоо, Манчестер, Ноттингхам, Кэмбридж хотод ажиллаж амьдарч буй Монголчууд зэрэг олон байгууллага болон тус төсөлд оролцсон Монголчууд өөрсдийн боломжоор дэмжиж хамтран ажилласан. Тиймээс “Британи дахь Монголчууд” фото төсөл бол Британи ажиллаж амьдарч буй Монголчуудын хамтын бүтээл юм”. 

"Британи дахь Монголчууд” номын Монгол хэлний редактороор Их Британи дахь монгол хэлний сургалтын төв ТББ-ын тэргүүн, Манчестер дахь Монгол сургуулийн багш Доктор С.Мөнхтуяа, МУИС-ийн докторант, Лондон дахь МУ-ын ЭСЯ-ны зөвлөх асан Л.Отгонбаяр, Англи хэлний редактороор судлаач, консалтант Матев Хэндэрсон, орчуулагчаар Лондон Соут Банк Их Сургуулийн ахлах багш,“Бритишэдү” боловсролын байгууллагын боловсролын зөвлөх Доктор М.Саранзаяа, номын загвар дизайныг график, загвар зохион бүтээгч Д.Уянга нар гар бие оролцон ажиллаж байгаа юм.

2019 онд Жи-СтудиМН-ээс Монгол Улстай ямар нэгэн байдлаар холбоотой хамтран ажилладаг британичуудыг олонд таниулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 2 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 4 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 53 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 54 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 1 цаг 1 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 2 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 1 цаг 5 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 1 цаг 57 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 1 цаг 59 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 2 цаг 0 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 2 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 2 цаг 3 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 4 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 17 цаг 16 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 17 цаг 20 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 17 цаг 20 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 17 цаг 23 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 17 цаг 26 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 17 цаг 31 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 17 цаг 33 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top