x

Энэ оны баримтаа ирэх сарын 8-наас хойш бүртгүүлбэл урамшуулал бодогдохгүй

​​​​​​Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 362 сая 832 мянга 639 баримт хэвлэгдэж, 238 сая 737 мянга 388 баримт баталгаажсан байна. Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд энэ оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстой. Тэгвэл иргэдийн хувьд зарим бүртгүүлсэн баримтад "ААН илгээгээгүй" гэсэн төлөв гарч ирдэг. Үүнийг хэрхэн засах талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс тодруулсан юм.

Заавал Дахин автагдашгүй төлбөрийн дугаар /ДДТД/ буюу 35 оронтой тоог үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагддаг гэсэн үг
-"ААН илгээгээгүй" гэсэн төлөвтэй баримт ямар учраас үүсдэг талаар тайлбарлахгүй юу?

-ААН илгээгээгүй төлөв маань өөрөө нэлээд олон шалтгаантай. Нэгдүгээрт, үнэхээр тухайн аж ахуйн нэгж нь баримтаа ирүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа буюу 72 цагийн дотор илгээх ёстой. Хэрэглэгч QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний кодыг 72 цагийн дотор бүртгүүлсэн мөртлөө ААН илгээгээгүй төлөвтэй байгаад байвал тухайн байгууллага мэдээллээ ирүүлээгүй байна гэсэн үг.

Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог.

Гуравдугаарт, үнийн дүнг буруу оруулснаас үүдэн ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг. Зарим хэрэглэгчдийн хувьд дэлгүүрээс бараа авангуутаа буцаалт хийдэг. Баримтаа бүртгүүлсэн мөртлөө бараагаа буцаачихдаг. Тэгэхээр татвар төлөгч бизнес эрхлэгч маань энэ барааг буцаасан гэдэг үүднээс буцаалтаар тэмдэглэдэг. Үүнээс шалтгаалан баримт дээр нь ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг.

-ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй баримтыг хэрхэн засах ёстой вэ?

-ААН илгээгээгүй байгаа төлөвтэй баримтыг нэгдүгээрт ebаrimt.mn сайтад сугалааны дугаараар оруулах уу, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ оруулах уу гэсэн сонголтоос баримт тань байвал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулаад тухайн баримт маань илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад ороод ирнэ.

Сугалааны дугаар буруу байвал ААН илгээгээгүй гэсэн төлвөө устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана. 

Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар бүртгүүлснээр баталгаажина. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг.

-Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд баримтаа бүртгүүлсэн байх ёстой гэсэн. Дээрх хугацаанаас хойш 2018 оны баримтаа бүртгүүлбэл яах вэ?

-Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд баримтаа бүртгүүлэх хэрэгтэй. 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш бүртгүүлбэл тухайн баримт маань ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог. Яагаад гэвэл буцаан олголт маань ирэх оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагддаг. Дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй гэсэн үг.

Их, дээд сургуулийн хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах бол заавал ебаримттай байх ёстой 

-Зарим иргэдийн хувьд бүртгэлийн дугаар, нууц үгээ мартах тохиолдол гардаг. Дээрх мэдээллийг мартсан бол хэрхэн сэргээх вэ?

-Хэрвээ утасны дугаар тань солигдоогүй бол 131313 тусгай дугаарт “?” тэмдэгтийг илгээснээр таны дугаар дээр бүртгэлтэй хэрэглэгчийн нэр, бүртгэл ирдэг. Бүртгэгдээд гарч ирэхгүй байна гэвэл ТЕГ-ын 1800-1288 дугаарт залгаж, регистрийн дугаараа шүүлгүүлэн засвар хийлгэж болно. Түүнчлэн харилцах банкны дансны дугаараа зөв хийсэн эсэхээ шалган баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хаагдсан банкны данс руу таны урамшууллын мөнгө орохгүй буцаагддаг байгаа.

-Он гараад татварын хөнгөлөлт олгогдож эхэлнэ. Иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдээс заавал ебаримтыг шаардаж байгаа. Бүрдүүлэх материалын жагсаалт хэвээрээ. Төлбөр төлсөн баримт маань заавал ебаримттай байх ёстой. Иргэд тухайн газраас нэхэж авах ёстой бөгөөд өгөхгүй гэвэл гомдлоо харьяа Татварын газарт мэдүүлэх боломжтой.

Ярилцсан Т.Сайнбуян

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ саяхан Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 1 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 6 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 7 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 56 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 57 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 1 цаг 4 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 5 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 1 цаг 8 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 2 цаг 0 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 2 цаг 2 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 2 цаг 3 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 5 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 2 цаг 6 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 7 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 17 цаг 20 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 17 цаг 23 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 17 цаг 24 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 17 цаг 26 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 17 цаг 29 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top