x

Төв Азид аялал жуулчлал түүхэн өсөлттэй байна

Сүүлийн жилүүдэд Төв Азид аялал жуулчлалын жинхэнэ бүүм явагдаж байна. 2024 онд тус бүс нутагт 28,6 сая жуулчин ирсэн нь түүхэнд бүртгэгдэж байгаагүй тоо юм.

Эл амжилт нь байгалийн үзэсгэлэнт газрууд, соёлын баялаг өв төдийгүй тус салбарыг хөгжүүлэх талаар авч буй арга хэмжээнүүдийн үр дүн мөн.

2025 оны эхний хагас жилд Казахстан улс 7,5 сая гадаадын жуулчдыг хүлээн авсан бөгөөд тэдний 5 сая нь тус улсад нэгээс дээш хоногийг өнгөрүүлсэн байна. Аялал жуулчлалаас 151 тэрбум тенгегийн орлого олсон нь өнгөрсөн оныхоос 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Жуулчдын ихэнх нь Хятад, Энэтхэг, Турк, Герман, Өмнөд Солонгосын иргэд байлаа.

Киргиз улсад эко аялал жуулчлал, идэвхтэй амралтын хэлбэрүүд илүү идэвхтэй хөгжиж, эхний хагас жилд гадаадын 5 сая орчим жуулчин тус улсыг зорин ирснээс 90 орчим хувь нь Төв Азиас, тэр дундаа Узбекистанаас ирсэн байна.  

Соёлын аялал жуулчлалын төв гэдгээрээ Узбекистан улс уг чиглэлд байр сууриа бэхжүүлсээр байгаа бөгөөд Самарканд, Бухара, Хива хотууд гол чиглэлүүд хэвээр байна. Энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд тус улсад 7,5 сая гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 49 хувиар өссөн тоо юм. Энэ нь виз олголтыг хялбаршуулж, соёлын өвүүдийг идэвхтэй сурталчилсны үр дүн ажээ.

Тажикстан улсад түүх соёлын аялал жуулчлал зонхилж байна. Энэ оны эхний хагас жилд тус улсад 761 мянган жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 181 мянгаар илүү байгаа юм. Тэдний ихэнх нь буюу 700 мянга орчим нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын иргэд ажээ.

Төв Ази дахь ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн объектууд нь жуулчдыг татах, тус бүс нутгийг соёлын ба байгалийн аялал жуулчлалын хосгүй чиглэл болгоход гол үүргийг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Казахстан улсад:  

  • Хожи Ахмед Ясавигийн бунхан – Төмөр хааны үеийн уран барилгын дурсгалт газар 
  • Хүрлийн үед хамаарах Тамгалагийн хадны бичиг
  • Сарыарка -  Хойд Казахстаны тал нутаг ба нуурууд
  • Чанъань–Тяньшаны зурвас – Торгоны их замын дагуух эртний хотууд  
  • Баруун Тяньшан 
  • Аядуу уур амьсгалтай Тураны цөл.

Киргиз:

  • Ош дахь Сулайман-Тоо уул — Торгоны их зам дахь ариун газар
  • Чанъань–Тяньшаны зурвас дахь чиглэлүүд (Суяб, Невакет, Баласагун).
  • Баруун Тяньшаны чиглэлүүд (Сары-Челек, Беш-Арал ба Падышатин).

Узбекистан улсад 7 объект бий: Хива хот дахь Ичан-Кала, Бухара хот дахь түүхэн дурсгалт газрууд, Самарканд хот, Баруун Тяньшан, Зеравшан-Каракумын зурвас, Тураны хүйтэн цөл.

Тажикистан: эртний Саразм хот, Тажикийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тугайн ойн дархан цаазат газар,

Зеравшан–Каракумын зурвас, эртний Хутталын хөшөө дурсгалууд.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам.долларт хүрчээ 1 цаг 4 мин Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж хүлээлгийн жагсаалтад байна 1 цаг 8 мин Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов 1 цаг 10 мин Төв Азид аялал жуулчлал түүхэн өсөлттэй байна 1 цаг 12 мин Хөвсгөл аймаг аялал жуулчлалаас 1 тэрбум төгрөгийн орлого олжээ 1 цаг 15 мин Дэлхийн тэрбумтнуудын тоо 2919-д хүрч, Америк тив тэргүүлэв 1 цаг 15 мин Будапештэд болсон Сантагийн гүйлтэд 4500 хүн оролцов 2 цаг 0 мин 2026 оны ДАШТ-ийн финал Нью-Жерсигийн “Метлайф” цэнгэлдэхэд болно 2 цаг 2 мин Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв 2 цаг 2 мин Монгол Улс COP17-оор хөрөнгө оруулалт татах гурван гол чиглэлээ тодорхойлов 2 цаг 8 мин Ажил хэргийн 10 хоногийн визийг уригчгүйгээр цахимаар авах боломж нээгдлээ 2 цаг 9 мин Нийслэлийн 182 сургуульд өргөн цар хүрээтэй ариутгал эхэллээ 2 цаг 9 мин О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 12 мин Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашиглалтад орно 2 цаг 12 мин Холбооны хяналтын бүтцийг шинэчилж, бүсийн ахлах байцаагчдыг томиллоо 2 цаг 13 мин 11-11 Төв гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээлээ 3 цаг 36 мин “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 3 цаг 41 мин “Авто зам-2025” эрдэм шинжилгээний хурлаар чанарын хяналтын асуудлыг хэлэлцэв 3 цаг 45 мин Шадар сайд Х.Ганхуяг ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав 3 цаг 45 мин АИ-92 болон дизель түлшний нийлүүлэлт тогтвортой байна 3 цаг 48 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш...
Top