x

Дэлхийн тэрбумтнуудын тоо 2919-д хүрч, Америк тив тэргүүлэв

Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд ам.долларын тэрбумтнуудын тоо 2919-т хүрсэн бол тэдний нийт хөрөнгийн хэмжээ 15.8 их наяд ам.доллар болж нэмэгдсэн тухай Швейцарын UBS банкны тайланд дурджээ. 

Хэдийгээр зах зээл тогтворгүй байгаа боловч технологийн салбарын хувьцаа, санхүүгийн активуудын үнэ өссөнөөр тэрбумтнуудын нийт хөрөнгө шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн байна.

Өнгөрсөн оныхтой харьцуулахад тэрбумтнуудын тоо 8.8 хувиар өсөж, 2 919 болсон бол тэдний нийт хөрөнгө 13 хувиар нэмэгдэж 15.8 их наяд ам.долларт хүрсэн нь 2021 оноос хойших хоёр дахь дээд үзүүлэлт болсон байна.

Бүс нутгаар нь авч үзвэл, тэрбумтнуудын тоогоор Америк тив тэргүүлжээ. Тус тивийн тэрбумтнуудын нийт хөрөнгө 15.5 хувиар өсөж 7.5 их наяд ам.долларт хүрчээ.

Ази, Номхон далайн бүсийн тэрбумнуудын хөрөнгө нийлээд 11.1 хувиар нэмэгдэн 4.2 их наяд ам.доллар, Европ, Ойрх Дорнод, Африкийн тэрбумтнуудын хөрөнгө 10.4 хувиар өсөж 4.1 их наяд ам.доллар болсон байна.

Салбарын хувьд, технологийн салбарын тэрбумтнуудын хөрөнгө хамгийн их хэмжээгээр буюу 23.8 хувиар өсөж, 3 их наяд ам.доллар болжээ. Үүнээс гадна хэрэглэгчийн зах зээл, жижиглэн худалдаа, үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбаруудын тэрбумтнуудын хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн байна. 

Энэ онд өв хөрөнгө өвлөн авсан 91 хүн тэрбумтны эгнээнд нэгдэж, нийтдээ 297.8 тэрбум ам.доллар өвлөн авсан нь өмнөх оныхоос 36 хувиар өсжээ. UBS банкны тооцоолсноор, ирэх 15 жилд тэрбумтнуудын хүүхдүүдэд хамгийн багадаа 5.9 их наяд ам.доллар өвлөгдөнө.

Харин өөрийн хүч хөдөлмөр, бизнесийн амжилтаараа 196 хүн тэрбумтан болжээ. Тэдний хөрөнгийн хэмжээ нийлээд 386.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Дэлхий дээр нийт 2 545 эрэгтэй, 374 эмэгтэй тэрбумтан бүртгэгджээ. Ирэх онд тэрбумтнуудын хамгийн их болгоомжилж буй эрсдэлүүд бол тарифын бодлогын өөрчлөлт, геополитикийн томоохон зөрчил, улс төрийн тодорхойгүй байдал юм.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам.долларт хүрчээ 1 цаг 4 мин Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж хүлээлгийн жагсаалтад байна 1 цаг 8 мин Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов 1 цаг 10 мин Төв Азид аялал жуулчлал түүхэн өсөлттэй байна 1 цаг 12 мин Хөвсгөл аймаг аялал жуулчлалаас 1 тэрбум төгрөгийн орлого олжээ 1 цаг 15 мин Дэлхийн тэрбумтнуудын тоо 2919-д хүрч, Америк тив тэргүүлэв 1 цаг 15 мин Будапештэд болсон Сантагийн гүйлтэд 4500 хүн оролцов 2 цаг 0 мин 2026 оны ДАШТ-ийн финал Нью-Жерсигийн “Метлайф” цэнгэлдэхэд болно 2 цаг 2 мин Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв 2 цаг 2 мин Монгол Улс COP17-оор хөрөнгө оруулалт татах гурван гол чиглэлээ тодорхойлов 2 цаг 8 мин Ажил хэргийн 10 хоногийн визийг уригчгүйгээр цахимаар авах боломж нээгдлээ 2 цаг 9 мин Нийслэлийн 182 сургуульд өргөн цар хүрээтэй ариутгал эхэллээ 2 цаг 9 мин О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 12 мин Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашиглалтад орно 2 цаг 12 мин Холбооны хяналтын бүтцийг шинэчилж, бүсийн ахлах байцаагчдыг томиллоо 2 цаг 13 мин 11-11 Төв гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээлээ 3 цаг 36 мин “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 3 цаг 41 мин “Авто зам-2025” эрдэм шинжилгээний хурлаар чанарын хяналтын асуудлыг хэлэлцэв 3 цаг 45 мин Шадар сайд Х.Ганхуяг ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав 3 цаг 45 мин АИ-92 болон дизель түлшний нийлүүлэлт тогтвортой байна 3 цаг 48 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш...
Top