x

“Авто зам-2025” эрдэм шинжилгээний хурлаар чанарын хяналтын асуудлыг хэлэлцэв

ШУТИС-ийн Олон улсын хурлын танхимд "Авто зам-2025" Эрдэм шинжилгээний хурал 2025 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр боллоо. Авто замын салбарын инженерүүд, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, авто замын чиглэлээр суралцагч оюутан залуус өргөнөөр оролцсон энэ удаагийн хурлаар  "Авто зам, замын байгууламжийн чанарын хяналт" сэдвийг онцлон хэлэлцэв.

Авто замын салбарт шинэ технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, хөгжүүлэх, туршлага солилцох зорилго бүхий эрдэм шинжилгээний хурлыг 1992 оноос  зохион байгуулж  эхэлсэн бөгөөд 2022 оноос жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг уламжлалтай болсон юм. Энэ жилийн хурлын  ерөнхий зохион байгуулагчаар Зам тээврийн яам, "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн тэнхим  ажиллаж, Нийслэлийн Замын Хөгжлийн газар, Монголын Авто Замчдын Холбоо, Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж, "Танил санаа" ХХК, "Туулын гүүр" ХХК нар оюуныг дэмжин ажиллалаа.  Жил ирэх тусам цар хүрээ, ач холбогдлын хувьд өргөжин тэлж буй эрдэм шинжилгээний хуралд энэ жил Франц, БНСУ, Япон улсын судлаач, мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьсан юм.

Зам тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа хурлыг нээхдээ "Энэ хуралд тавьж байгаа илтгэлүүд салбарын бодлогыг тодорхойлоход нөлөөлөхүйц эх сурвалж болно гэдэгт итгэж байна" гэв.

Энэхүү хуралд ШУТИС-ийн Барилга архитектурын Инженерийн байгууламжийн тэнхимийн Дэд профессор М. Цас-Оргилмаа, "Буман од пикет" ХХК-ийн захирал Б.Батцэцэг, Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн дэд менежер  Брой Сессил, БНСУ-ын Барилга, байгууламжийн технологийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жон Сон Ил нар зочин илтгэгчээр оролцлоо.

Түүнчлэн "Япон технологийн цасны хаалт суурилуулах "Монгол Эко Констракшн" төслийн явц, цаашдын зорилт, "Хангайн нурууны цэвдэгт бүс нутагт баригдсан авто замын өнөөгийн төлөв байдал" зэрэг 13 итгэл тавигдсанаас:

ТУСГАЙ БАЙРЫГ: "АЗХЭШС" ХХК-ийн захирал Д.Мөнхтүвшин "Асфальт холбогчийн үзүүлэлтээр хольцын шинж чанарыг үнэлэх шууд бус судалгааны арга" Зам тээврийн яамны Салбарын хяналтын газрын ахлах шинжээч Ш. Гэрэлт-Од "Ган төмрийн цаг агаарт тэсвэрлэх чадварын судалгаа"

3-Р БАЙРЫГ: ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Хот байгуулалтын тэнхимийн магистр М.Ичинхорлоо "Улаанбаатар хотын гол гудамж замын сүлжээнд дүн шинжилгээ хийх нь"

2-Р БАЙРЫГ: ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн тэнхимийн оюутан Т.Гүндэгмаа "Явган хүний замын төлөвлөлт зорчигчийн сэтгэлзүйд нөлөөлөх байдлын судалгаа"

ТЭРГҮҮН БАЙРЫГ: ШУТИС-ийн Барилга Архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн тэнхимийн оюутан Б.Бадамханд "Сансрын тойрог уулзвар дээрх явган хүний гүүрэн гарцын төлөвлөлт" илтгэлээр тус тус эзэллээ.  

Шүүгчид Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд  "Зөвлөмж" гаргаж танилцуулсан юм гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
11-11 Төв гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээлээ 54 мин “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 1 цаг 0 мин “Авто зам-2025” эрдэм шинжилгээний хурлаар чанарын хяналтын асуудлыг хэлэлцэв 1 цаг 3 мин Шадар сайд Х.Ганхуяг ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав 1 цаг 4 мин АИ-92 болон дизель түлшний нийлүүлэлт тогтвортой байна 1 цаг 6 мин Монгол, Словенийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд Вена хотод хэлэлцэв 1 цаг 7 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын удирдлагуудад авлигын эрсдэлийн талаар сургалт өглөө 1 цаг 13 мин “Жавхлант”, “Шивээ толгой” ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудлаар УИХ сонсгол хийж байна 1 цаг 13 мин АН-ын бүлэг Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандав 1 цаг 15 мин О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв 2 цаг 36 мин Европ тивийг түүхэнд байгаагүй ойн түймэр бүрхэв 2 цаг 37 мин 15 настай Бельгийн суут хүү хоёр дахь докторын зэрэг хамгаалав 2 цаг 40 мин Л.Мессигийн “Интер Майами” анхны удаа MLS-ийн аварга боллоо 2 цаг 41 мин Хадгаламж зээлийн 7 хоршоо 632 сая төгрөгийн санхүүжилт төвлөрүүлжээ 2 цаг 44 мин Луврын музейд ус алдагдаж, түүхэн номуудын цуглуулга сүйджээ 2 цаг 46 мин Азийн элсний спортын VI наадамд Монгол 100 гаруй тамирчнаар оролцоно 2 цаг 50 мин Хүүхдийн эрхийг хамгаалах ажиллагааны стандартыг сайжруулах сургалт зохион байгуулав 2 цаг 53 мин Х.Нямбаатар: Бизнесийн зөвшөөрөл, хяналтын шат дамжлагыг цөөлнө 2 цаг 53 мин Томуугийн нөхцөл байдлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 2 цаг 54 мин “Азийн залуучуудын V пара наадам”-д Монголын 18 тамирчин оролцоно 2 цаг 55 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х...
Top