x

Шадар сайд Х.Ганхуяг ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Онцгой байдлын байгууллага нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний Монгол Улсын төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги зэрэг баримт бичгүүдийг мөрдлөг болгон, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн  29 гадаад улс орны ижил төстэй, чиг үүрэгтэй төрийн байгууллага, 34 олон улсын болон төрийн бус байгууллагатай хоёр талт болон олон талт хамтын ажиллагаатай. НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Азийн гамшгийн аюулыг бууруулах төв, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын галын байгууллагын дарга нарын Азийн холбоо, Япон, Солонгос, Туркийн хамтын ажиллагааны байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын болон төрийн бус байгууллагатай гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 11 дүгээр сарын 30-ны байдлаар  4974 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 4272 хүний амь нас, 423 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна. 

Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг энэ үеэр ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын үйл ажиллагаатай мөн танилцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
11-11 Төв гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээлээ 53 мин “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 59 мин “Авто зам-2025” эрдэм шинжилгээний хурлаар чанарын хяналтын асуудлыг хэлэлцэв 1 цаг 2 мин Шадар сайд Х.Ганхуяг ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав 1 цаг 3 мин АИ-92 болон дизель түлшний нийлүүлэлт тогтвортой байна 1 цаг 5 мин Монгол, Словенийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд Вена хотод хэлэлцэв 1 цаг 6 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын удирдлагуудад авлигын эрсдэлийн талаар сургалт өглөө 1 цаг 12 мин “Жавхлант”, “Шивээ толгой” ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудлаар УИХ сонсгол хийж байна 1 цаг 12 мин АН-ын бүлэг Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандав 1 цаг 14 мин О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв 2 цаг 36 мин Европ тивийг түүхэнд байгаагүй ойн түймэр бүрхэв 2 цаг 36 мин 15 настай Бельгийн суут хүү хоёр дахь докторын зэрэг хамгаалав 2 цаг 39 мин Л.Мессигийн “Интер Майами” анхны удаа MLS-ийн аварга боллоо 2 цаг 40 мин Хадгаламж зээлийн 7 хоршоо 632 сая төгрөгийн санхүүжилт төвлөрүүлжээ 2 цаг 43 мин Луврын музейд ус алдагдаж, түүхэн номуудын цуглуулга сүйджээ 2 цаг 45 мин Азийн элсний спортын VI наадамд Монгол 100 гаруй тамирчнаар оролцоно 2 цаг 49 мин Хүүхдийн эрхийг хамгаалах ажиллагааны стандартыг сайжруулах сургалт зохион байгуулав 2 цаг 52 мин Х.Нямбаатар: Бизнесийн зөвшөөрөл, хяналтын шат дамжлагыг цөөлнө 2 цаг 52 мин Томуугийн нөхцөл байдлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 2 цаг 53 мин “Азийн залуучуудын V пара наадам”-д Монголын 18 тамирчин оролцоно 2 цаг 54 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х...
Top