Олон нийтийн сүлжээгээр тарж буй ташаа мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
-Сүүлийн үед цахим орчинд олны анхаарал татахуйц гарчигтай "Шуурхай" гэсэн эхлэлтэй худал мэдээллүүд тархаж байна. Мэдээллүүдийг шуурхай шалгахад бүртгэгдээгүй, хуурамч мэдээлэл болох нь тогтоогдсон. Ийм мэдээлэл тараагчдын цаад зорилго нь хортой программ ашиглан уг мэдээлэл рүү дарж орсон иргэдийн админ нэр, нууц үгийг хуулбарлан авах юм. Иргэн таны мэдээлэл гэмт этгээдийн мэдэлд очих эрсдэлтэй гэсэн үг хэмээсэн юм. Мөн "Автобус осолдож, 30 хүн нас барлаа" гэх мэдээллийг албан ёсоор үгүйсгэлээ.
Сүүлийн үед MNTM шоуны оролцогч, талийгаач Чамин-Эрдэнийн хэргийн талаар худал мэдээлэл тарааж байна. Энэ талаар өмнө нь мэдээлэл өгч байсан. Хавтаст хэрэгт авсан эд материал, нотлох баримт алга болсон юм байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтан дор дуусах шатандаа явж байгаа. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжтой болно гэлээ.
Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй ташаа мэдээллүүд:





