x

2018 онд улсын хэмжээнд 4,367 удаа аюулт үзэгдэл тохиолдож 206 хүн амь насаа алджээ

Монгол Улсын хэмжээнд он гарсаар 12 дугаар сарын 17-ны өдрийн  байдлаар  нийт 4,367 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 206 хүн амь насаа алдаж, 67 хүн гэмтэж бэртэн, 1,417 мянган толгой мал хорогдож, 81.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

 

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 4.12 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 15.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1,125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 3-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 5-аар тус тус нэмэгджээ.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 37-оор буурч, аварсан эд хөрөнгө 20.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

2018 онд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:

Мөн 2018 онд эрэн хайх, аврах ажиллагааны 398, тээврийн хэрэгслийн ослын 70, нийт 468 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2,943 аврагч, 584 автомашин ажиллаж, 2,977 хүнд анхны тусламж үзүүлэн, 435 хүний амь насыг аварсан.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89.3 хувь буюу 3,903 нь гал түймэр, 4.57 хувь буюу 200 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 3.04 хувь буюу 133 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол, 2.26 хувь буюу 99 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 0.73 хувь буюу 32 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан нийт хохирлын 68 хувь буюу 55.8 тэрбум төгрөг нь гал түймрийн улмаас, 29 хувь буюу 24 тэрбум төгрөг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас, 3 хувь буюу 2.1 тэрбум төгрөг нь биологийн гаралтай аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан байна.

Аюулт, үзэгдэл ослын улмаас нас барсан иргэдийн ослын шалтгаанаар нь авч үзвэл 52 хувь буюу 108 хүн усны ослын улмаас, 37 хувь буюу 77 хүн объектын гал түймрийн улмаас, 6 хувь буюу 12 хүн бичил уурхайн ослын улмаас, 4 хувь буюу 8 хүн аадар бороо, үерийн улмаас, 0.5 хувь буюу 1 хүн химийн ослын улмаас амь насаа алдсан байна.

Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 3 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 4 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 53 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 54 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 1 цаг 1 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 2 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 1 цаг 5 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 1 цаг 57 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 1 цаг 59 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 2 цаг 0 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 2 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 2 цаг 3 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 4 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 17 цаг 17 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 17 цаг 20 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 17 цаг 21 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 17 цаг 23 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 17 цаг 26 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 17 цаг 31 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 17 цаг 33 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top