x

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавыг сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавыг /1939-2018 он/ өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.

Их найрагчаа сүүлчийн замд нь үдэх ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, спортын алдартнууд оролцож, хүндэтгэл үзүүлж, гэр бүл төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийллээ.

Ш.Сүрэнжав нь 1939 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрж, 1947-1952 онд сумынхаа бага сургуульд суралцаж, улмаар 1953-1954 онд Улаанбаатар хотод Нийслэлийн 3-р дунд сургууль, 1954-1958 онд Налайх дүүргийн 9-р дунд сургуульд суралцаж төгсөөд, 1958-1963 онд Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэжээ.

Тэрбээр Монголын Радио, телевизэд сурвалжлагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн хороонд мэргэжлийн зохиолч, Залуу зохиолчдын зөвлөл, Яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1967 онд Зөвлөлт Холбоот Улсын телевизэд дадлагаар ажиллаж ирээд 1979 он хүртэл Монгол телевизэд, 1979-1981 онд ЗХУ-ын Москва хотод М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгсчээ.

Энэ хооронд Монголын радио телевизэд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, Дуурийн театрт утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байгаад 1986-1988 онд МХЗЭ-ийн илгээлтээр Сэлэнгэ аймагт ажиллаж, улмаар 1990 оноос Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн, тэргүүлэгч, хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж иржээ.

Ш.Сүрэнжав нь 1990 онд Ардын Их хурлын депутат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол-Солонгосын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байв.

Түүний​ “Шөнө ургасан цэцэг”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс”, “Шүүгээн доторх хот”, “Дуулганд ургасан цэцэг”, “Хөх тэнгэрийн хур”, “Онгодын цагаан хүлэг” яруу найргийн номууд, “Хэрлэнгийн барьяа” роман, “Сарны доорх хорвоо”, “Долгионт жилүүдийн туужис”, “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай”, “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” уран сайхны кино зохиолууд, “Сэрүүн дэнжийн өглөө” жүжиг, Гоож-Нан-аа дуулалт жүжиг, “Аравдахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо...”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” дуунууд зэрэг бүтээлүүд нь олон түмэнд танигдсан билээ.

Түүний гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртээж, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар тус тус шагнажээ. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын ажилч хичээнгүй, нөхөрсөг зан, дундаршгүй авьяас билэг, зарчимч чанар, суут бүтээлүүд, Монголын уран зохиолын төлөөх зүрх сэтгэл нь түмэн олноо үүрд дурсагдах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.116.10)
    tengeriin orondoo taivan morilooroi
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 1 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 3 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 52 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 53 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 1 цаг 0 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 1 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 1 цаг 4 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 1 цаг 56 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 1 цаг 58 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 1 цаг 59 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 1 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 2 цаг 2 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 2 цаг 3 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 17 цаг 15 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 17 цаг 19 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 17 цаг 19 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 17 цаг 22 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 17 цаг 25 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 17 цаг 30 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 17 цаг 32 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top