НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулан явагдлаа. Тохиролд арваннэгдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд худалдан авалт хийсэн, бүртгүүлсэн баримтыг хамрууллаа. Энэ удаагын тохирлоор супер шагнал 200 сая төгрөг байв. Супер сугалааны тохиролд 86333238 дугаар тодорсон ч азтан тодорсонгүй.
НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн тохирлоор 10 сая төгрөгийн хоёр, 5 саяын 25 азтан тодорлоо. Нийт 22.761 азтан тодорсон байна. Тохиролд 40321218 дугаар тодорсон бөгөөд:
-
50 мянган төгрөгийн 22 463 баримт
-
200 мянган төгрөгийн азтан 2073 баримт
-
Нэг сая төгрөгийн 198 баримт
-
5 сая төгрөгийн 25 баримт
-
10 сая төгрөгийн 2 баримт тохирлоо.
Та баримтаа ebarimt.mn сайт болон аппликейшнээр шалгаарай.



