x

Монгол, Их Британи кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох хамтарсан судалгаа эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Их Британийн Засгийн газар хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг энэ сарын 27–31-ний хооронд зохион байгуулж байгаа талаар тус яам мэдээллээ.

Энэхүү судалгаа нь Засгийн газрын тогтоолоор баталсан кибер аюулгүй байдлын үндэсний стратегийн хэрэгжилтийг хангах, кибер эрсдэлийн түвшинг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гаргах зорилготой. Судалгааг Монголын дотоодын баг Их Британийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй хамтран хийж байна.

Британийн Засгийн газар судалгааны аргачлал, асуулга болон эрсдэлийн үнэлгээний загварыг боловсруулсан бөгөөд үүний дагуу дотоодын мэргэжилтнүүд мэдээлэл цуглуулж, байгууллага, салбар, үндэсний хэмжээнд кибер эрсдэлийн тайлан боловсруулах юм.

Судалгааны үр дүнгээр Засгийн газар болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох, нөөцийн хуваарилалт, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтөд үндэслэлтэй шийдвэр гаргах боломж бүрдэх юм. Мөн кибер эрсдэлийг таних, хариу арга хэмжээ авах мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж ЦХИХХЯ онцолжээ.

Өнөөдөр төр болон хувийн хэвшлийн онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудад кибер эрсдэлийг таних, үнэлэх, судалгааны ач холбогдлыг таниулах сургалт зохион байгуулсан байна.

Энэхүү судалгаанд төр, хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага оролцож байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 цаг 34 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 45 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 45 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 46 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 49 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 50 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 52 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 53 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 55 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 57 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 37 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 39 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 40 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 42 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 46 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 48 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 49 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 19 цаг 12 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 19 цаг 20 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 19 цаг 21 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top