x

Улаанбаатар хот тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегиа танилцууллаа

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулж, өнөөдөр тайлангийн хурал хийлээ.

Тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын туршлага, Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги болон цаашдын төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцэв.

НЗДТГ, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр "Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги" боловсруулах зөвлөх үйлчилгээг Япон улсын Алмек корпораци болон Си Ти Ай инженеринг интернейшнл хамтран үзүүлсэн. Мөн уг стратегийг боловсруулахад Япон, Франц, Филиппин, Монгол зэрэг нийт дөрвөн улсын 18 мэргэжилтэн оролцсон байна.

Тайлангийн хурлыг нээж нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бид өдийг хүртэл Улаанбаатар хотын анхны төлөвлөлт болох 600 мянган иргэнд зориулсан хотын төлөвлөлтийн стратегийг баримтлан ирсэн. Хэдийгээр энэ хугацаанд хэд хэдэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловруулсан ч төлөвлөлтөө бодитоор хэрэгжүүлж чадаагүй учраас өнөөдөр хүндээ ээлгүй хотыг бид хамтдаа бүтээжээ. Ийнхүү хүндээ ээлтэй, хүртээмжтэй ногоон хотыг бүтээх стратегийг хэрэгжүүлэх эхлэл өнөөдөр тавигдаж байгаад баяртай байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийн урт хугацааны алсын харааг дараах үндсэн стратегид тулгуурлан тодорхойлжээ. Тухайлбал, 

Хүртээмжтэй байдлыг хангах стратеги:

  • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд тасалбарын нэгдсэн худалдаа, тээврийн олон төрлийн байгууламж, автобусны зогсоол сайжруулах, захиалгат тээврийн (буухиа) үйлчилгээг нэмэгдүүлнэ.
  • Явган хүний болон дугуйн замын сүлжээг өргөтгөн, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар нийтийн эрүүл мэндийг сайжруулна.
  • Зорчилт хөдөлгөөнд суурилсан нэгдсэн үйлчилгээний системийг хөгжүүлнэ.

Байгальд ээлтэй стратеги:

  • Тээврийн ногоон коридорыг хөгжүүлж, цэвэр тээврийн хэрэгслийн хэрэглээг (цахилгаан болон цэвэр түлш ашиглах) дэмжих замаар хүлэмжийн хийн ялгаруулалт, тээврийн хэрэгслээс гарах хаягдал утааг бууруулна.
  • Ус зайлуулах системийн менежментийг сайжруулж, газар хөдлөлтөөс сэрэмжлүүлэх систем нэвтрүүлэх зэргээр уур амьсгалын өөрчлөлт болон гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлнэ.
  • Тээврийн системийн нийт хэрэглэгчдийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Тогтвортой байдлын стратеги:

  • Нийтийн тээвэртэй уялдуулан авто замын орон зайн зохистой хуваарилалт, хамтран дундаа ашиглах зорчилт хөдөлгөөний боломжийг дэмжих зэрэг үр ашигтай олон төрлийн тээврийн хэрэглээг ашиглах иргэдийн зан үйлийн өөрчлөлтийг дэмжинэ.
  • Тээврийн эрэлтийн менежментийн арга хэмжээг хэрэгжүүлэх замаар зорчих хэрэгцээг бууруулах, гэр хорооллын тохижилт, хөгжүүлэлт, нийтийн тээвэрт суурилсан хөгжлийг дэмжинэ.
  • Тээврийн системийн нийт хэрэглэгчийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын уялдаа холбоотой хөтөлбөрийг хөгжүүлнэ.
  • Автобусанд давуу эрх олгох, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, логистикийн байгууламжийг сайжруулах, зогсоолын менежментийг сайжруулах, замын хөдөлгөөний саадыг бууруулах замаар тээврийн дэд бүтцийг илүү үр дүнтэй ашиглана.
  • Нийтийн тээврийн дэд бүтэц, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй уялдуулсан авто замын сүлжээний сайжруулалт, идэвхтэй тээврийн дэд бүтэц, ногоон байгууламж болон орчны тохижилтын хамтаар "Иж бүрэн гудамж" бий болгоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 58 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 8 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 9 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 9 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 13 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 14 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 16 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 17 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 19 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 21 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 1 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 3 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 4 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 6 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 10 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 12 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 13 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 18 цаг 36 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 18 цаг 44 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 18 цаг 45 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top