x

Өвлийн улиралд цэвэрлэгээ, арчилгааг тусгай техникээр хийнэ

НЗДТГ-аас энэ онд тусгай зориулалтын 241 машин техник оруулж ирэхээс одоогоор 170 орчмыг нь хүлээж аваад байна.

Эдгээр машин, техникийг гүйцэтгэгч байгууллагуудад 5 жилийн хугацаанд урьдчилгаагүй, хүүгүй, лизингээр өгснөөр санхүүгийн хүндрэлл орохгүйгээр сар бүр ашиглалтын төлбөрөөс сан үүсгэн, цаашид парк шинэчлэлээ тогтмол, тасралтгүй хийх боломж бүрдүүлжээ.

“Энэ өвөл цас ороход явган зам дээр хүрз барилгүй тоног төхөөрөмжөө сайн ашиглах хэрэгтэй. Хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй компаниуд хүн хүч, тоног төхөөрөмжөө хүчин чадлынх нь дагуу ашиглаж, иж бүрнээр нь хэрэглэж сурах шаардлагатай”-г нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дүүргүүдийн менежер болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ тодотгов.

Улаанбаатар хот 2023 онд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин техникийн хүрэлцээ муу, өвлийн улиралд давс, бодисоо машинд ачаад гараар цацах, явган замын цас, мөсийг цохиураар цохин, шүүрдэж цэвэрлэдэг байлаа. Хот, нийтийн аж ахуйн салбарт 2023 оны 12 дугаар сард 87, 2024 онд 117 машин техник авсан парк шинэчлэлийг эхлүүлсэн билээ.

Түүнчлэн, нийслэлийн ногоон байгууламжийн 157 га талбайд энэ онд 61521 ширхэг мод бут тарьж, 64 га талбайг услан, 40112 м.кв зүлэг нэмж ургуулж, 147312 мод бутыг гурван удаа хэлбэржүүлэн, 1639 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 цаг 11 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 21 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 22 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 22 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 25 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 27 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 29 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 30 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 32 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 34 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 13 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 15 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 16 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 18 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 22 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 24 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 26 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 18 цаг 49 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 18 цаг 56 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 18 цаг 57 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top