x

Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна

Хотын дарга Х.Нямбаатар 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн өмчит компани болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар эдгээр байгууллагын үйл ажиллагаа, 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв. 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “2023 онд нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудаас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Орон сууцны корпорац гэх цөөхөн байгууллагууд ашигтай ажиллаж байсан. Харин өнөөдрийн байдлаар нийт байгууллагуудын 90 орчим хувь нь ашигтай ажиллаж эхэлсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийснээр зорчигчид нэмэгдэж, 70 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

Ирэх онд 100 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой. Цаашид нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн энэ онд 3.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын зэрэгцээ “Намрын ногоон өдрүүд” зэрэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулж эхэлсэн. Нийгэмд чиглэсэн ийм үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна. Түүнчлэн замын сангийн хөрөнгийг босгосноор нийслэлийн хэмжээнд 250 гаруй км авто замыг шинэчлээд байна. 2026 оноос нийслэл хоёрдугаар түвшний авто замууд болох Тойрог хурдны зам, Туулын хурдны замын төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.  2026-2027 онд нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд зардлаа бууруулж, үр дүнд суурилсан менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Соц нийгмийн үеийн шимэгч бодлого. Хэн ч ашигтай ажиллахыг бодохгүй, хүсэхгүй. Учир олсон ашгийг нь дээд удирдах байгууллага гэх хуучинсаг нэршилтэй хүний хөлс хүчийг сорогч нар хурааж авна. ЗҮй ёс нь ашиг олсон аж ахуйн нэгж өөрийнхөө хүчин чдалыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах гээд тухайн байгууллагын хөгжилд зарцуулах, хуримтлал бий болгох ёстой хөрөнгө.
    2025 оны 09 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 цаг 8 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 19 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 19 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 20 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 23 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 24 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 26 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 28 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 29 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 31 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 11 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 13 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 14 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 16 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 20 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 22 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 23 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 18 цаг 46 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 18 цаг 54 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 18 цаг 55 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top