x

Баялагтаа эзэн байхын тулд байгаль хамгааллаа хамтад нь ярья

Баялгаа ашиглах уу, байгалиа хамгаалах уу? Энэ асуултын дунд бид сүүлийн 30 жил гацлаа. Уг нь бол “байгалийн баялаг бүх ард түмний өмч” гээд Үндсэн хуульдаа тунхаглачихсан. Тиймээс бүгд л хувь хүртэх хүсэлтэй.

Яг үнэндээ бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, ан агнуур гээд эртнээс эрхэлж ирсэн уламжлалт аж ахуйнууд маань ч гэсэн үнэн хэрэгтээ байгалийн л үр шим юм. Зуд болбол мал үхнэ, хяруу унавал ургацаа алдана. Ав адилхан байгалийн “гуйлгачид”...

Харин сүүлийн үед “уул уурхай” гэж нэг “үл бүтэх” этгээд гарч ирсэн нь биднийг ийнхүү талцахад хүргэсэн хэрэг. Сүүлийн үед юу байхав, хувьсгалаас өмнө ч манайх уул уурхайтай байлаа, гэхдээ мэдээж багахан хэмжээнд. Соц үед Эрдэнэтийн овоо, Мардайн уран, Налайх, Багануурын нүүрсний уурхай гээд томоохон төслүүд хэрэгжиж, дагуул хот, тосгонууд хүртэл босч байлаа. Сүүлд Тавантолгойн нүүрс, Оюутолгойн алт, зэсийн орд... Улсаар нь тэжээж байгаа цөөхөн том ордууд.

Өөрөөр хэлбэл, манай уул уурхай 100 хол илүү жилийн түүхтэй. Гэхдээ яагаад ч юм бид үүнд нэг л ээнэгшиж чадахгүй явсаар өдийг хүрчээ. “Уул уурхай байгальд ээлгүй, тэр байтугай хортой” гэх мөртлөө улсаараа нөгөө хэдэн уурхайгаа л “тонож” амьдардаг.

Өнгөрсөн хавар Монгол Улсын Засгийн газраас “Алт 3” хөтөлбөрийг зарласан. Экспортын гол бүтээгдэхүүний үнэ унаад, эдийн засаг хямраад ирэхийн цагт цагт бид нөгөө л алтаа санагалзсан. Сүүлийн таван жил дараалан хорогдсон “валютын нөөц” гэдэг юмаа бүрдүүлэхийн тулд “ноён” алтанд хайр зарласан. Өнгөрсөн онд Монгол Улс 16 тонн алт олборлосон, энэ энэ жил 20 тоннод хүргэх зорилттой. “Алт 3” хөтөлбөрийг хэрэгжүүлж гэмээн олборлолтын хэмжээ дор хаяж 10 тонноор нэмэгдэх боломжтой гэж тооцоолжээ. Энэ нь одоогийн ханшаар нэг тэрбум ам.доллар. Өлсгөлөн хүнд бол “өөх” шиг л сонсогдоно.

Гэвч өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд алхам урагшлаагүй “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьжээ. Хоригийг УИХ хэлэлцээд эхэлчихлээ. Энэ нь нөгөө л манай улсын хамгийн “аюултай байдал” болоод байгаа байгаль орчны асуудалтай холбоотой. Ерөнхийлөгчийн хориг тавьсан шалтгаан нь "УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн" гэжээ.

Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байдгаас алтны 1619 тонн, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая,хайлуур жоншны 122 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагджээ. Нөөц ихтэй томоохон ордыг нэрлэвэл зэсийн Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг юм. Нөөц нь батлагдсан 1619 тонн алтны 80,1 тонн нөөц бүхий таван үндсэн орд улсын тусгай хамгаалалттай газарт нутагт хамаардаг аж.

Одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад буюу 2020 онд Хэнтийн аймгийн Биндэр, Батширээт сумын нутаг Гутайн даваа гэх байгалийн үзэсгэлэнт газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын 46-р тогтоол гарчээ. Улсын тусгай хамгаалалтад авсны дараа Гутайн давааны байгалийн цогцолборт газарт /Зүүн Гутай, Шургадгийн гол, Төөрдгийн шил/ хамаарах ашиглалтын гурав, хайгуулын нэг лицензийг хүчингүй болгож, гурван ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ.

Алт олборлолт үргэлжилбэл голууд ширгэж, ундарга багасч, гадаргын ус бохирдуулж, ойн нөөцийг багасгах, экосистемийг алдагдуулах эрсдэлтэй. Мөн биологийн төрөл зүйл хомсдох, амьтад дайжих, амьдрах орчин нь өөрчлөгдөх, хөрс доройтож, ургамлын зүйл хомсдох эрсдэлтэй гэж үзсэн байна. “Эрсдэлтэй” гэсэн бол эрсдэлтэй л гэсэн үг.

Энд Чингэлтэй, Балж, Хөмүүл, Баруу, Зүүн Гутай, Тулгат, Шургадаг, Наймт, Арангатай зэрэг Онон голд цутгадаг том, жижиг 27 голын эх, ай сав багтдаг юм байна. Голын сав дагуу амьдарч буй монголчууд төдийгүй Амар мөрний сав дагуух ОХУ, БНХАУ-ын нутагт амьдарч буй 75 сая хүний цэнгэг усны эх үүсвэр, эрүүл, аюулгүй амьдрах орчинд амьдрах нөхцөлд онцгой үүрэгтэй, үнэ цэнэтэй тухай танилцуулгад дурьджээ. Улсын тусгай хамгаалалтад аваад байгаа нийт талбайн хэмжээ 102.640,69 га.

Атал “урт нэртэй” хууль батлагдсан нь 2009, хэрэгжиж эхэлсэн нь 2010 он. Харин дээрх лицензүүдийг үүнээс арав гаруй жилийн өмнө буюу 2000-аад онд олгосон байдаг юм. Улсын тусгай хамгаалалтад авсан нь 2020 он. Ахиад л нөгөө аж ахуй нэгжүүд, орон нутгийн иргэдийн хооронд ан цав...

“Урт нэртэй” хууль гарсны дараа буюу 2010 оны 4 дүгээр сард Засгийн газар шинээр лиценз олгохыг бүрэн хориглосон. Өмнө олгогдсон лицензүүдийг цуцалж, хайгуулын лицензийн тоо огцом буурсан. 2005 онд нийт нутаг дэвсгэрийн 44,5 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар эзэлж байсан бол 2010 онд 16,3 хувь, 2020 онд 4 хувь, 2023 онд 3,8 хувь болж буурсан мэдээг АМХЭГ-ээс танилцуулсан байна. Тусгай зөвшөөрөлтэй газар нутгийн хэмжээ 5,9 сая га. Үүнээс 1,8 сая га нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байв.

Сүүлд 2024 оны мэдээгээр ашиглалтын 1689 тусгай зөвшөөрөлтэй 1620 мянган га талбай болж буурчээ. Нийт нутаг дэвсгэрийн 1 хувь орчим гэсэн үг. Хөвсгөл аймаг 100,000 км,кв газар нутагтай гэж үзвэл Бүрэнтогтох, Арбулаг, Баянзүрх, Алаг-Эрдэнэ сумдын нутгийг нийлүүлсэнтэй /17000 орчим га/ тэнцэх газар нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна. Гэвч ажиллаж байгаа уурхай нь 200 орчим. Үлдсэн бусад нь эдийн засгийн хувьд үр ашиггүй, эсвэл техник, технологийн нөхцөл боломжгүй гэсэн гэсэн үг. Нөгөө талаас төрийн хүнд суртал ч гэсэн нөлөөлдөг байх.

Гэтэл нөгөө талд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ гэж бий.  2022 оны тавдугаар сард УИХ-ын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулснаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21,0 хувь буюу 32,8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад, 15,0 орчим хувь буюу 24,3 сая га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулсан байна. Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон 4 ангиллаар авч үзвэл:

-Дархан цаазат ангилалд 22 газар 13,8 сая га талбай, 8.8 хувь,

-Байгалийн цогцолборт ангилалд 37 газар 13,5 сая га талбай, 8.6 хувь,

-Байгалийн нөөц ангилалд 47 газар 5,3 сая га талбай, 3.4 хувь,

-Дурсгалт ангилалд 14 газар 106,557 га талбайн 0,07 хувийг тус тус эзэлж байна. Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 7.2 сая га талбай буюу 50 хувь нь, ойн сангийн 40 хувь нь хамрагдаж хамгаалагдсан байна. Тухайн үеийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “2030 он гэхэд экологийн хувьд чухал ач холбогдолтой 215 газраас 63 байршлын 15,3 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэнэ” гэжээ.

Дээрх хоёр хэмжээсээс харвал манай уул уурхай, байгаль хамгаалал хоёр хоёр өөр зүгт явж байна аа гэсэн үг. Лицензэт талбайн хэмжээ жилээс жилд жижгэрч, харин хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ урвуу хамааралтайгаар өсч байна. Үүн дээр манай байгаль хамгаалал, уул уурхай хоёрын зөрчил үүсдэг. Тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал эрэн хайх, хайгуулын лиценз олгох, ашиглалт, олборлолт явуулах нь хуулиар хориотой. Тэр нь ч бас үндэслэлтэй. Өмнөх үед бий болсон манай уул уурхайн хар толбо, байгаль орчинд үзүүлсэн сүйтгэлтэй холбоотой.

Гэвч өнөөдөр бид уул уурхай гэдгийг өөр өнцгөөс харах нийгмийн ч, эдийн засгийн ч, үйлдвэрлэл, технологийн ч шаардлага үүсээд байна.  Хариуцлагатай уул уурхайг сонгодог утгаар нь хөгжүүлэх зайлшгүй шаардлага хаалга тогшоод удлаа. Үүнийгээ хийхгүй байгаагаас л уул уурхай, байгаль хамгаалал хоёр тэрсэлдэх нөхцөл бүрдсэн нь бодит үнэн.

Өмнө өгүүлсэн Гутайн давааны байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж байсан ААН-үүдийг лицензийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосны дараа 1,412 га талбай техникийн болон биологийн нөхөр сэргээлтгүй үлдсэнийг тайланд дурджээ. Тэгэхээр манай байгаль хамгааллын бодлого нь уул уурхайгаасаа алхам ард явж байна аа л гэсэн үг. Уг нь бол байгаль хамгаалал нь түрүүлж явах ёстой юм. Ядаж л тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа араас нь хөөж цуцлах биш. Хохирол учирсных нь дараа хамгаалалтад авах, халаглаж суух биш.

Олон улсын байгаль хамгаалах байгууллагуудаас манайд зөвлөдөг зүйл бол тусгай хамгаалалттай газраа хадгалж үлдэх, хорогдуулахгүй байх. Учир нь “эдийн засгийн ач холбогдолтой”, эсвэл “төсвийн орлогод нэн шаардлагатай” гээд уул уурхайгаа түрүүнд тавьчихаар зайлшгүй нөгөө лицензэт талбайг тусгай хамгаалалтаас гаргах шаардлага үүсдэг. Тусгай хамгаалтаас гаргана гэдэг нэг ёсондоо байгаль орчинд үзүүлэх хохирлыг нь хүлээн зөвшөөрч байна аа л гэсэн үг.

Тэгэхээр бид тусгай хамгаалалттай газар нутгийн талбайг танах тухай биш, харин зөвшөөрөгдсөн талбайдаа уул уурхайгаа хэрхэн зохистой хөгжүүлэх, байгаль орчинд хөр хөнөөлгүй байх, байгаль хамгааллын стандартаа мөрдөх тухай ярих ёстой юм. Ядаж л хайгуулын тусгай зөвшөөрлөө чөлөөтэй болгох хэрэгтэй. Тэгвэл нөөц нь тогтоогдсон хэдэн орд руугаа л ханцуй шамлаад, тусгай хамгаалалтаас гаргах гэж улайраад байх шаардлагагүй болно.

“Алт 3”-ыг хөндсөн маань дан ганц лиценз эзэмшиж байгаа ААН-үүд, тэнд ажиллагсадтай холбоотой, эсвэл төсвийн орлого нөхөх төдий биш юм. Эдийн засаг өсч, экспорт нэмэгдэж байж иргэдийн амьдрал дээшилдэг, цалин орлого нь нэмэгддэг. Эдийн засгийн өсөлт гэдэг зүйл нийт иргэдийн амьдрал, амьжиргаатай шууд холбоотой. Эмнэлэг, сургууль, эрүүл, мэнд, боловсролтой холбоотой. Б.Баабар нийтлэлчийн хэлдэг “Энэ засаг өсөлттэй үед “түй” гэхэд тэнд мод ургадаг байлаа” гэдэг үг оргүй хоосон биш юм. Одоохондоо лав бид уул уурхайгаа л “тонохоос” өөрөөр эдийн засгаа нэмэгдүүлэх боломж хомс байна. Харин байгаль хамгааллын асуудал нь үүнээс хоцрохгүй, тэр байтугай урд нь гараад уул уурхайгаа хөтөлж, чиглүүлж явах ёстой юм. Тэгж байж л бид баялгийнхаа дайсан биш, эзэн нь болж хөгжинө.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • IAN MUNSICK (83.136.82.91)
    I understand how tough it can be to lose money or access to important accounts. That's why I'm happy to share about a reliable hacking expert I've worked with. She's efficient and trustworthy, and I'm truly satisfied with her help.I found her email on Medium and Reddit:recoveryfundprovider@gmail.com WhatsApp at +44 736-644-5035. She's a kind person who's assisted me several times. Once, she even recovered stolen funds from my budget and Binance TR accounts. Her services are top quality, and I'm so grateful I reached out to her in 2025. If you're dealing with lost cryptocurrencies or Bitcoin accounts, she can help retrieve them. She also handles deleted or old texts, call logs, emails, and photos. Need to access your spouse's social media? She covers Facebook, Twitter, Instagram, Messenger chats, Snapchat, Reddit, and Telegram. She provides a wide range of legit hacking services. This post is my way of thanking her for great work. If you see this, feel free to contact her.
    2025 оны 10 сарын 12 | Хариулах
  • Marian Lucas (149.50.222.2)
    HIRE THE TOP CRYPTO & BITCOIN RECOVERY EXPERTS THE HACK ANGELS I have always thought it would be impossible to recover stolen cryptocurrency funds until I came across a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Thanks to their expertise and dedication. If you’ve lost Bitcoin due to a wrong transaction, hacking, or forgotten private keys, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is here to help. If they could recover my $820,000 there’s hope for you too. I highly endorse their services to anyone looking to have their funds traced and recovered. You can get in touch with them through their Contact WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 25 | Хариулах
  • Robert Alfred (140.228.24.63)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2025 оны 09 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 24 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 48 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 1 цаг 5 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 1 цаг 7 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 1 цаг 8 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 42 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 14 цаг 46 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 16 цаг 19 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 16 цаг 23 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 16 цаг 25 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 16 цаг 26 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 16 цаг 27 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 16 цаг 30 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 16 цаг 32 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 16 цаг 34 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 16 цаг 36 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 16 цаг 38 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 17 цаг 47 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 18 цаг 11 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top