Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны Лхагва гарагт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам сүлжээнд засварын ажил хийхээр төлөвлөжээ. Засварын хугацаанд хэрэглэгчид хэрэглээгээ зохицуулж, хүлээцтэй хандахыг анхааруулсан байна.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа гүйцэтгэдэг тул тодорхой хугацаанд цахилгаан хязгаарлалт үүсэх ажээ. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд гэрээт бүртгэлтэй хэрэглэгчдийн утсанд мэдээлэл хүргэхээр болжээ.
Иргэдийг найдвартай, аюулгүй цахилгаан хэрэглээг хангахын тулд хийгдэж буй засварын ажлыг ойлгож, хэрэглээгээ түр зохицуулан хамтран ажиллахыг УБЦТС-аас уриаллаа.
Эх сурвалж: УБЦТС ТӨХК



