x

Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж байна

Монгол  Улсад 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.3 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 59.5 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна.

Сүүлийн 10 жилд тээврийн хэрэгсэл 2 дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд жилд дунджаар 36 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэгдэж буй судалгааг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Судалгаа, шинжилгээ хөгжүүлэлтийн албанаас гаргажээ. Авто машины тоо эрс өссөн ч, замын сүлжээний өргөтгөл, шинэчлэл хийгдээгүйн улмаас түгжрэл дээд цэгтээ хүрч, эдийн засаг, нийгмийн асар их хохирлыг дагуулж байна. Тиймээс нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн нэгээр Туулын хурдны замтай огтлолцох Шинэ тойрог зам төслийг төлөвлөсөн. Төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэх бөгөөд Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК болон Шинжлэх ухааны академийн "Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлж батлуулсан. Улмаар ажлын хэсэг байгуулагдан ТЭЗҮ-ийг хүлээн авахаар ажиллаж байна. 

Нэгдүгээр тойрог замын тендерийн баримт бичиг бэлдэх ажлын хэсэг долоодугаар сарын 31-ний өдрийн дугаар А/1044 захирамжийн дагуу техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Тендерийн баримт бичгийг EPC+F нөхцөлөөр боловсруулж байна. Тендерийн өгөгдлийн хүснэгт, гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тусгай нөхцөлийг хянасан. Захиалагчийн шаардлага болон хавсралтуудыг нийслэлийн Замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлт, хотын стандартын газар зэрэг чиглэл тус бүрээр хянуулж, санал авахаар ажиллаж байна. Төслийн хүрээнд хотын төвийг тойрон гарах зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзваруудыг төлөвлөжээ. 

НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК хамтран хийсэн судалгаанаас харахад, тус төсөл 2030 онд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын түгжрэл дунджаар 19–20 хувиар буурах тооцоолол гаргасан байна. Тухайлбал, Их тойруу, Нарны зам зэрэг гол гудамжийн ачаалал 10–20 хувь, Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замын ачаалал 20–40 хувь, Ажилчны гудамжийн ачаалал 40-өөс дээш хувиар буурахаар тооцоолол гарчээ.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 1 цаг 32 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 1 цаг 33 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 1 цаг 35 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 1 цаг 36 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 1 цаг 40 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 1 цаг 41 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 3 цаг 48 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 3 цаг 57 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 3 цаг 59 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 4 цаг 0 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 4 цаг 6 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 4 цаг 9 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 4 цаг 11 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 4 цаг 12 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 4 цаг 12 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 4 цаг 13 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 4 цаг 14 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 4 цаг 15 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 5 цаг 45 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 5 цаг 59 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top