x

Ажилгүйдлийн түвшин жилийн дотор 0,3-1,4 нэгж хувиар өсчээ

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлт болох ажилгүй иргэний тоо энэ оны хоёрдугаар улиралд 2024 оны мөн үеийнхээс 16.2 мянга, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 5.5 мянга, боломжит ажиллах хүч 3.6 мянган хүнээр багасжээ. 

Ажилгүйдлийн түвшин өмнөх 4 улирлын туршид 0.3-1.4 нэгж хувиар өссөн байна.

Эдийн засгийн үндсэн салбараар авч үзвэл, нийт ажиллагчийн 49 (681.7 мянга) хувь нь үйлчилгээний, 26.7 (370.6 мянга) хувь нь хөдөө аж ахуй, 24.3 (337.8 мянга) хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт байна. Дэд салбараар харвал 178.8 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний, 116.9 мянга нь боловсруулах үйлдвэрийн, 112.6 мянга нь боловсролын салбарт ажиллаж байх юм.

Ой болон хөдөө аж ахуй, загас барилтын салбарт ажиллагчид 2024 оны мөн үеийнхээс 13.9, барилгын салбарт ажиллагч 16.6 хувиар нэмэгджээ. Боловсролын салбарт ажиллагч 14.5, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт ажиллагч 9.5 хувиар багассан нь хамгийн их өөрчлөлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Ажиллагчдыг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан 366 мянга, мэргэжилтэн 232.4 мянга, худалдаа үйлчилгээний ажилтан 186.5 мянга, үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан 159.6 мянга, машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагч 141.3 мянга, энгийн ажил, мэргэжлийн ажилтан 122.2 мянга, менежер 92 мянга, бусад төрлийн ажил мэргэжлийн ажилтан 90.1 мянга байна.

Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтны эзлэх хувь 2.8 нэгж хувиар нэмэгджээ. Мэргэжилтний эзлэх хувь 2024 оны мөн үеийнхээс 2.8, худалдаа үйлчилгээний ажилтны эзлэх хувь 2.5 нэгж хувиар багассан нь хамгийн их өөрчлөлт  аж. 

Нийт 65.9 мянган хүн ажилгүй байна. Тэдний шалтгааныг задалж харвал 39.1 хувь нь ажил хайгаад олдохгүй, 10.3 хувь жирэмсэн, хүүхэд асардаг, 8.3 хувь нь мэргэжилд тохирох ажил байхгүй, 7.4 хувь нь мэргэжил, дадлага туршлагагүй шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байна. 

Харин боломжит ажиллах хүч 24.2 мянга байгаа юм. Түүний 18.2 хувь нь жирэмсэн, хүүхдээ асардаг, 11.7 хувь нь улирлын чанартай ажил эрхэлдэг, 10.8 хувь нь цалингаа голдог, 10.6 хувь нь өвчтөн, ахмад настныг асарсан, 9.7 хувь нь тэтгэвэрт гарсан шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцдоггүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 3 цаг 3 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 3 цаг 5 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 3 цаг 6 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 3 цаг 8 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 3 цаг 12 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 3 цаг 13 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 5 цаг 20 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 5 цаг 29 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 5 цаг 31 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 5 цаг 32 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цаг 37 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 5 цаг 41 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 5 цаг 42 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 5 цаг 43 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 5 цаг 44 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 5 цаг 45 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 5 цаг 46 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 5 цаг 47 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 7 цаг 17 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 7 цаг 31 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top