x

Баруун 4 замаас саппорогийн уулзвар хүртэлх явган хүний зам эвдэрчээ

Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажил үндэсний үйлдвэрлэгч ТАСО ХХК-ний гүйцэтгэлээр хийгдэж байгаа ч наймдугаар сарын 13-ны шөнийн 23:00 цагт шинэ хучилтын хэсэгт хүнд даацын хоёр машин орж, явган зам эвдэрсэн явдал гарлаа.

Үндэсний үйлдвэрлэгч ТАСО компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр хэлэхдээ, тухайн шөнийн 23:00 цагт хийж дуусгасан явган замыг хатааж бэхжүүлэх зорилгоор хаалт тавьсан боловч хүнд даацын хоёр машин зоригтойгоор зам руу орж, 189 ам метр талбайд 90 чулуун хавтан хагарч эвдэрсэн байна. Түүнчлэн автобусны буудлын зам хүртэл зориудаар гэмтсэн байж болзошгүйг бичлэгээр нотолжээ. Тиймээс ТАСО компани маргааш цагдаагийн байгууллагад албан ёсны гомдол гаргахаар бэлтгэж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэхдээ, хатаж, бэхжээгүй явган хүний зам дээр мебель ачсан хүнд даацын машины нөлөөгөөр зам эвдэрсэн гэж тодотголоо. Мөн нэгдүгээр хорооллын урд талын явган хүний зам дээр иргэд оройн цагаар тээврийн хэрэгслээ байрлуулж, замыг эвдэх тохиолдол гарч байгаа талаар анхаарууллаа.

ТАСО компани Чех улсад хоёр жилийн туршлага судалсны үндсэн дээр 32-ын тойрогт 8400 ам метр чулуун явган замыг хуурай аргын технологиор, анх удаа Монголд өөрсдөө олборлож бэлтгэсэн чулуугаар стандартын дагуу тавьжээ. Гэвч тавьснаас хойш гурван удаа хүний оролцоотойгоор тус зам эвдэрсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Гүйцэтгэгчид иргэдэд явган хүний замыг эвдэхгүй байхыг уриалж, Улаанбаатар хотын гол гудамж, замуудыг байгалийн чулуугаар шинэчлэх ажлыг дэмжихийг хүсчээ.

Эх сурвалж: Үндэсний үйлдвэрлэгч “ТАСО” ХХК, Нийслэлийн Засаг даргын тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 3 цаг 43 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 3 цаг 45 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 3 цаг 46 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 3 цаг 48 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 3 цаг 52 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 3 цаг 53 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 6 цаг 0 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 6 цаг 9 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 6 цаг 11 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 6 цаг 12 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цаг 17 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 6 цаг 21 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 6 цаг 22 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 6 цаг 23 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 6 цаг 24 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 6 цаг 25 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 6 цаг 26 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 6 цаг 27 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 7 цаг 57 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 8 цаг 11 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top