Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 14-ний Пүрэв гарагт нийслэл болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан шугам сүлжээнд засвар хийхээр төлөвлөсөн байна. Засварын хугацаанд хэрэглэгчид цахилгааны хэрэглээгээ түр зохицуулж, аюулгүй байдлыг хангахыг УБЦТС ТӨХК-аас анхаарууллаа. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орж болзошгүй бөгөөд гэрээт бүртгэлтэй хэрэглэгчдэд утсаар мэдээлэх юм. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа гүйцэтгэнэ.
Засвар хийх байршил, хугацаа:
-
Сүхбаатар дүүрэг – 19-р хороо Санзай, Баянбулаг, Голомт хотхон зуслангууд болон ойр орчимд 11:00–17:00 цагт
-
Чингэлтэй дүүрэг – 1-р хороо 1-р 40 мянгат 4-9, 7/1-4, 22, 23, 40-р байр, 33-р цэцэрлэг, 23-р сургууль, Сэрүүлэг их сургууль, Өндөр хөхий трейд, Ариг банк, Төрийн банк, Гоёл суд ХХК болон ойр орчимд 10:30–17:00 цагт
-
Хан-Уул дүүрэг – 23-р хороо Арцат 18-р байр, ХУД Нэгдсэн эмнэлэг, 63-р тусгай дунд сургууль, Манай байшин ХХК, Нийслэлийн түргэн тусламжийн төв болон ойр орчимд 09:00–20:00 цагт
-
Налайх дүүрэг – 3-р хороо Дэнж 1-16-р гудамж, 152-р цэцэрлэг, Зоогийн эх ХХК болон ойр орчимд 09:00–17:00 цагт
-
Төв аймаг – Сэргэлэн сум Алмаз шигшүүр голд, Цэвдэг, Ноён тохой трейд, Давшилт хангай ХХК, Иргэн Энхдөлгөөн, Эрдэнэс дорно, Монголган хаусинг девелопмент, Юнител, Улаан цемент ХХК болон ойр орчимд 10:00–18:00 цагт
Эх сурвалж: УБЦТС ТӨХК