x

“Дэлхийн II дайны оршил өрнөл төгсгөлд эх оронч Монголчуудын ялалт” өдөрлөг Дорнод аймагт зохион байгуулагдаж байна

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Батлан хамгаалахын төв архив хамтран Дэлхийн II дайны оршил өрнөл төгсгөлд эх оронч Монголчуудын ялалт өдөрлөг 2025 оны 08 дугаар сарын 13-ний өдөр 10:00-19:00 цаг хүртэл Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын байранд зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгт зориулан Монгол цэргийн музейгээс "Дэлхийн II дайны оршил өрнөл төгсгөлд эх оронч Монголчуудын ялалт" нүүдлийн үзэсгэлэнг Хэнтий аймгийн иргэдэд зориулан дэлгэн толилуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд 1939 оны Халхын голын байлдаан, Дэлхийн 2 дугаар дайнд Монголчуудын оролцоо, 1945 оны Чөлөөлөх дайн гэсэн Үндсэн хэсгүүдээс бүрдэж байгаа байгаа бөгөөд 100 гаруй гэрэл зураг, 1945 оны дайнд оролцсон морьт дивизүүдийн байлдааны туг, 1931-1991 он хүртэлх цэргийн дүрэмт хувцас болон Монгол Улсын түүхэн цаг үеийг харуулсан дижитал самбар зэрэг үзмэр эд өлөг, сургалт сурталчилгааны материалуудыг дэглэн толилуулж байна.

Нүүдлийн үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна бүх насны иргэдэд зориулсан үе үеийн цэргийн дүрэмт хувцасны онцлог ялгааг танин мэдэх “Монгол цэргийн дүрэмт хувцас” боловсролын хөтөлбөр, Монголын байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёл, цэргийн түүхийг өгүүлсэн 21 төрлийн контентийг виртуал төхөөрөмжөөр үзүүлэх зэрэг олон нийтэд нээлттэй хөтөлбөрүүд явагдаж байна. Цаашид Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн тус арга хэмжээ , Сүхбаатар, Дорноговь аймгуудад зохион байгуулагдана.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 5 цаг 13 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 5 цаг 15 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 5 цаг 16 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 5 цаг 18 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 5 цаг 22 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 5 цаг 23 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 7 цаг 30 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 7 цаг 39 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 7 цаг 41 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 7 цаг 42 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цаг 47 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 7 цаг 51 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 7 цаг 52 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 7 цаг 53 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 7 цаг 54 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 7 цаг 55 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 7 цаг 55 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 7 цаг 57 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 9 цаг 27 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 9 цаг 41 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top