x

Долоон эрдэмтэн академич хэргэм хүртлээ

ШУА-ийн ээлжит Их чуулган өчигдөр хуралдаж, шинэ академичдыг сонгон шалгарууллаа. Энэ жил 14 эрдэмтэн нэр дэвшсэнээс дараах долоон эрдэмтэн академич боллоо. Эрдэмтдийн тухай товч мэдээллийг хүргэж байна.

Бүдээбазарын АВИД Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D).

Б.Авид нь 1993 онд Менделеевийн нэрэмжит Оросын Хими-технологийн их сургуулийг өндөр молекулт нэгдлийн химич-инженер-технологич мэргэжлээр төгсөн. Тэрбээр эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулахад бодитой хувь нэмэр оруулжээ.

Б.Авид нь 20 гаруй жил чулуун болон хүрэн нүүрс, шатдаг занар, байгалийн битум, нефтийн хүнд үлдэгдлийн судалгаа хийж, тэдгээрийн халуун задралд орох төлөв байдал, уусгагчийн орчинд боловсруулах арга, хийжих технологийн горим тогтоох зэрэг онолын ажлаас гадна утаагүй түлш, шүүгч шингээгч материал, эмчилгээний шавар зэрэг практикийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн бий болгоход шаардлагатай технологийн томоохон үр дүн гарган авсан химийн технологийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн юм.

Бадрахын БУРМААЖАВ ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн дарга, Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

Б.Бурмаажав нь 1978 онд АУДэС-ийг эрүүл ахуйч мэргэжлээр төгссөнөөс хойш Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд ЭШТА, ЭМЯ-нд анагаах ухааны бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, МАУА-ийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн бүтцийн академи хариуцсан нарийн бичгийн даргаар 40 жил ажиллажээ.

Монгол Улсад эрүүл ахуй, халдвар судлал, эко-анагаах ухаан, хүүхдийн эко-анагаах ухааны чиглэлээр 40 гаруй сэдвээр судалгаа хийж, гадаад, дотоод орчноос хамааралтай өвчин, эмгэгээс сэргийлэх шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмжүүдийг боловсруулж, урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэх, хяналтын арга, тогтолцоог бэхжүүлэх; Монгол Улсад шинжлэх ухаан түүний дотор анагаах ухааны салбарын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч эрдэмтэн.

Содномсамбуугийн ДЭМБЭРЭЛ ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор.

С.Дэмбэрэл нь 1978-1983 онд ЗХУ-ын (хуучнаар) Иркутск хотын их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөн. Тэрбээр геологийн болон геофизикийн нарийн төвэгтэй процессыг шинэ техник технологи, судалгааны шинэлэг аргазүйг ашиглан судалж, Дэлхийн физик орны хувьсал болон чулуулаг мандал дахь гүний тогтоц түүний өөрчлөлт, бүс нутгийн геодинамик, нео-геотектоник, газар хөдлөлтийн идэвхжилт, хүчтэй газар хөдлөлтийн чиглэлээрх судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн. 2003 онд ОХУ-ын Москва хотод физик-математикийн ухааны доктор (Ph.D), 2017 онд ОХУ – ын Иркутск хотын Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн их сургуульд геологи-минералогийн шинжлэх ухааны доктор-(Sc.D)-ын зэргийг тус тус амжилттай хамгаалжээ.

С.Дэмбэрэл Монгол орны нутаг дэвсгэр болон Төв Азийн зэргэлдээх бүс нутагт 1964-2017 онд болсон газар хөдлөлтийн мэдээллийг ОХУ-ын ШУА- ийн Сибирийн салбарын Геофизикийн албаны Байгалын болон Алтай-Саяаны станцуудын мэдээлэлтэй нэгтгэн боловсруулж, бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилтийг судалсан байна.

Сампилдондовын ЧУЛУУН ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

С.Чулуун нь Монголын түүхийг менежментийн шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, эрдэмтдийн нэгэн шинэ үеийг буй болгож бэлтгэх, Монголын түүх, соёлын цогц судалгааг онол-арга зүйн шинэ шатанд гаргах, Монгол судлалыг Монгол Улсад төвлөрүүлэн хөгжүүлэх үйлсэд том хувь нэмэр оруулж байгаа юм.

Тэрбээр өмнө нь судлаагүй түүхийн цагаан толбо байсан 17 зууны Монголын хот сууринг цогцоор нь малтан судлах ажлыг анх удаагаа санаачлан эхлүүлж, удирдан хэрэгжүүлж байна.

Түүний судалгааны гол чиглэл нь Монголын эзэнт гүрний дараах үеэс ХХ зууны эхэн хагас хүртэлх үеийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааны түүх, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар үйл ажиллагаа, сурвалж бичгийн судалгаа юм. С.Чулуун 17 зууны Монголын түүхийг Орос, Манжийн харилцаатай холбон 20 гаруй жил цогцоор нь судлахдаа монголын түүхийн судалгаанд гадаад орнуудад, ялангуяа хөрш хоёр улсад хадгалагдаж буй Монгол, Манж сурвалж хийгээд археологийн дурсгалтай хослуулан судлах онол, арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, түүнийгээ баримталсан томоохон суурь бүтээлүүд туурвиж байгаагаараа түүхийн судалгаанд өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлыг эхлүүлж чаджээ.

Түүний судалгаа, бүтээлүүд нь дэлхийгээр тархан хадгалагдаж буй түүхийн болон археологийн маш өргөн хэмжээний мэдээ баримт, сурвалж хэрэглэгдэхүүнд суурилж чаддагаараа монголын түүхийн шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.

Очбадрахын ЧУЛУУНБААТАР ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Төрийн шагналт.

О.Чулуунбаатар нь 1999 оноос ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн (ЦШНИ) Мэдээллийн технологийн лабораторид (МТЛ) ажиллан, 2018 оноос эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлын албыг хашиж байна.

Судалгааны ажлын хүрээнд гаргаж авсан гол үр дүн:

  • Канторовичийн аргыг төгсгөлөг элементийн аргатай хослуулан олон хэмжээст Шредингерийн тэгшитгэлийн хувьд анхны захын бодлого, захын бодлого, сарнилын бодлогын тоон шийдийг өндөр нарийвчлалтай тооцоолох нэгдсэн цогц арга, алгоритм боловсруулж, нийлэлтийн тухай теоремуудыг баталсан.

  • Боловсруулсан арга алгоритмуудаа ашиглан зургаан комплекс программ Фортран хэл дээр бичиж олон улсын Computer Physics Communications (импакт фактор 3.936) сэтгүүлийн программын санд оруулсан.

  • Хоёроос зургаа хүртэлх хэмжээст симплекс мужаар авсан интегралыг бодох найм хүртэлх эрэмбийн, эерэг коэффициентууд бүхий бүх зангилааны цэгүүд нь симплекс дотроо оршдог Гауссын төрлийн квадратурын томьёонуудыг байгуулсан.

  • Атом, молекулыг хурдан электроноор иончлох туршлагуудын үр дүнг онолын үр дүнтэй харьцуулахад хэрэглэгддэг олон электронт атом, молекулуудын холбоост төлөвийн функцийг өндөр нарийвчлалтайгаар тооцоолох, сарнилын долгионы функцийн асимптотикийг байгуулах арга алгоритмуудыг боловсруулсан. Судалгааны ажлын үр дүнгүүд нь Physical Review Letters (импакт фактор 8.839), Physcal Review A (импакт фактор 2.909) зэрэг сэтгүүлд хэвлэгдсэн. Үүний нэг ажил нь 70 гаруй удаа олон улсын сэтгүүлд ишлэгдсэн юм.

Рүвжирийн ШАГДАРСҮРЭН Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Хүний гавьяат эмч.

Р.Шагдарсүрэн анагаах ухааны салбарт тасралтгүй 51 жил ажиллаж судалгаандаа түшиглэн Монголын гэмтэл согог судлалын асуудлыг онол, арга зүйн шинэ хандлагаар авч үзэн гэмтэл согог судлалын дэг сургуулийг үүсгэн хөгжүүлсэн. Гэмтэл согогийн 300 гаруй эмч–судлаач бэлтгэж, хөнөөлгүй–бичил мэс заслын аргуудыг анхлан нэвтрүүлж гэмтэгсдийн хөдөлмөрийн чадварыг эрт сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Халтарын ЭНХЖАРГАЛ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор, профессор (Sc.D).

Х.Энхжаргал нь Сэргээгдэх эрчмийн эх үүсвэрийг ашиглах туршилт, судалгааны ажлын хүрээнд нарны коллекторын шинэ хийцийг зохион бүтээж, туршилт, судалгаа шинжилгээг явуулан, Монгол орны нөхцөлд анхны нарны халаалттай туршилтын байшин барьж иж бүрэн судалгаа хийсэн.

1992 оноос хойш 28 жилийн хугацаанд Эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэх ажлыг амжилттай удирдан Дулааны инженер, Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн инженер мэргэжилтэн бэлтгэж, туршилт, судалгаа шинжилгээний баазыг бүрдүүлж тус салбарт ажиллах эрдэмтдийн баг, дэг сургуулийг бий болгоход бодит хувь нэмрээ оруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хүү (139.5.216.135)
    Ер нь орос зүг рүү хандлагатай юм аа даа, манай ШУА. Тэгэхээр хоцрогдохоос биш яаахав.
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 30 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 33 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 34 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 35 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 36 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 38 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 39 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 42 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 49 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 59 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 5 цаг 1 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 42 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 44 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 58 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 7 цаг 0 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 7 цаг 1 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 7 цаг 2 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 9 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 11 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top