x

Хүүхэд холбогдсон зөрчлийн 46.8 хувийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил эзэлжээ

Прокурорын байгууллага хүүхэд холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд холбогдсон нийт 2718 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 65.2 хувь нь орон нутагт, 34.8 хувь нь Нийслэлд бүртгэгджээ.

Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг 229, Баянзүрх дүүрэг 151, Чингэлтэй дүүрэг 129, орон нутгийн хэмжээнд Баянхонгор аймаг 221, Увс аймаг 202, Дорнод аймаг 187 гомдол, мэдээлэл шалгагдсан нь хамгийн их байна.

2024 онд хүүхэд холбогдсон нийт 2400 зөрчил бүртгэгдсэнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 1254, иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих 729, хүний биед халдах 134, хулгайлах 49, танхайрах 45, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 42, хуурамч дуудлага мэдээлэл өгөх 42, хүүхдийн бие махбодид халдах 40, Эд хөрөнгө устгах, гэмтээх 29, бусад 36 зөрчилд хүүхэд холбогджээ.

Хүүхэд холбогдсон нийт зөрчлийн 46.8 хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон”, 30.4 хувийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” зөрчил тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.

Хүүхэд холбогдсон нийт 2400 зөрчлийг шийдвэрлэлтийн байдлаар авч үзвэл 2053 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол 91 зөрчилд шийтгэл оногдуулж, 241 зөрчлийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүхэд хүргүүлж, 15 холбогдогчийг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийн холбогдогчийн нас, хүйс, боловсролын байдлыг судлахад, 14-оос доош насны 126, 14-16 насны 1293, 17-18 насны 1122,  эрэгтэй 2007, эмэгтэй 534 хүүхэд зөрчлийн холбогдогч болжээ.

Боловсролын хувьд тусгай 17, боловсролгүй 58, бага боловсролтой 171, бүрэн дунд боловсролтой 365, бүрэн бус дунд боловсролтой 1930 хүүхэд байна.

Зөрчил үйлдэгдсэн газрыг судлахад гудамж талбай, олон нийтийн газарт 1232, сургууль цэцэрлэгийн орчинд  91, гэр бүлийн орчинд 96 зөрчил, бусад газар 252 зөрчил үйлдсэн бол өдрийн цагаар 1765 зөрчил, шөнийн цагаар 635 зөрчил тус тус үйлдэгджээ.

2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хүүхэд холбогдсон нийт 1658 зөрчил бүртгэгдсэнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 1133, иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих 254, хүний биед халдах 87, танхайрах 48, хулгайлах 31, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 28, хүүхдийн бие махбодид халдах 21, эд хөрөнгө устгах, гэмтээх 14, хуурамч дуудлага мэдээлэл өгөх 9, бусад  33 зөрчилд хүүхэд холбогджээ.

Насанд хүрээгүй хүүхдүүдээс үйлдсэн зөрчлийн дийлэнх хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил эзэлж байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 6 цаг 38 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 6 цаг 40 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 6 цаг 41 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 6 цаг 43 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 6 цаг 47 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 6 цаг 48 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 8 цаг 55 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 9 цаг 4 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 9 цаг 6 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 9 цаг 7 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 9 цаг 12 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 9 цаг 15 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 9 цаг 17 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 9 цаг 18 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 9 цаг 19 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 9 цаг 20 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 9 цаг 20 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 9 цаг 21 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 10 цаг 52 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 11 цаг 6 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top