x

Дэлхийн 12 дугаар спортын наадам Чэндү хотод нээлтээ хийлээ

БНХАУ-ын Чэндү хотын “Тяньфу” олон улсын хурлын төвд дэлхийн 12 дахь удаагийн спортын наадмыг пүрэв гаргийн орой БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Шэнь Ичин албан ёсоор нээж зарлалаа. Азидаа хамгийн томд тооцогдох, дан модоор барьсан 430 метр урт “Tianfu Roof” байгууламжид болсон нээлтийн ёслолд 10 мянга орчим үзэгч хүрэлцэн ирсэн бөгөөд Олон улсын дэлхийн спортын наадмын холбооны тэргүүн Хосе Перурена, Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ли Линвэй нар оролцов.

Ёслолын оргил мөчид Хятадын усан цанын тамирчин Сюй Лу, Алу Шиаобо нар галт бамбарыг барин усан дээгүүр гулгаж, нуураас урсах усны хэлбэртэй зохион бүтээсэн наадмын тогоог асаав. Энэ мөчид тэнгэрт өнгө бүрийн салют буудуулан ёслолын буудлага хийжээ. “Хил хязгааргүй спорт, тоо томшгүй гайхамшиг” уриан дор наймдугаар сарын 7-17-нд үргэлжлэх уг наадам Хятадын эх газарт анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд Чэндү хот 2023 онд Дэлхийн оюутны спортын универсиад наадмыг амжилттай зохион байгуулсны дараа энэхүү арга хэмжээг хүлээн авч байна.

Энэ удаагийн тэмцээнд 116 улс, бүс нутгаас нийт 6679 тамирчин, албаны хүн оролцож, 3942 тамирчин спортын 34 төрөлд багтсан 256 тэмцээнд өрсөлдөнө. Хятад улс түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багаа илгээж, нийт 489 хүний 321 нь тамирчид байна. Олон улсын олимпын хорооны тэргүүн Кирсти Ковентри мэндчилгээ дэвшүүлэхдээ Хятадын зохион байгуулагчдын мэргэжлийн ур чадвар, зочломтгой зан, Чэндү хотын оршин суугчид болон сайн дурынхны дэмжлэгийг онцлон талархал илэрхийлэв. Харин Хосе Перурена Чэндү хотыг “бүх хүлээлтээс давсан” хэмээн үнэлж, шинэ байгууламж барилгүйгээр Универсиад наадмын зориулалтын байгууламжийг сайжруулан ашиглаж буйг сайшаан тэмдэглэлээ.

Эх сурвалж: China Daily

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 7 цаг 33 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 7 цаг 34 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 7 цаг 36 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 7 цаг 38 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 7 цаг 41 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 7 цаг 42 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 9 цаг 49 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 9 цаг 58 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 10 цаг 0 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 10 цаг 2 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цаг 7 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 10 цаг 10 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 10 цаг 12 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 10 цаг 13 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 10 цаг 14 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 10 цаг 14 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 10 цаг 15 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 10 цаг 16 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 11 цаг 47 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 12 цаг 0 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top