x

Зах зээлийн шинэ трэнд: Миллениалууд коктейлийн гэх цагуудыг авцгааж эхлэв

Wall Street Journal хэвлэлийн мэдээлснээр, сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн бугуйн цагны зах зээлд шинэ эргэлт гарч, жижиг загварын, гоёл чимэглэлийн шинжтэй "коктейлийн цагууд" дахин трэнд болж байна. Өмнө нь эмэгтэйчүүд сүрлэг том цаг зүүх нь хүчирхэг байдлын илэрхийлэл хэмээн ойлгогддог байсан бол одоо илүү зөөлөн, эмэгтэйлэг хэв маяг давамгайлах болжээ.

Энэ хандлагыг Bulova, Cartier, Michael Kors зэрэг брэндүүдийн дэгжин, жижиг загварууд илтгэж байгаа бол Rolex Daytona зэрэг эрэгтэй төрлийн том цагнуудаас миллениал эмэгтэйчүүд татгалзаж эхэлсэн байна. Тухайлбал, супермоделиуд өмнө нь өргөн цар хүрээтэй том цаг зүүх нь өөрийн дуу хоолойг илэрхийлэх, гоо зүйн шинэ стандарт тогтоох тэмцлийн нэг хэлбэр гэж үздэг байсан. Харин өнөөдөр тэд уламжлалт жижиг хэлбэрт эргэн шилжиж байна.

Судлаачид цар тахал, хөл хорионы дараах нөхцөл байдлыг энэхүү гоёлын жижиг цагт дахин татагдах нэг шалтгаан гэж тайлбарлаж байна. Гэртээ удаан хугацаанд "даруухан" байсан эмэгтэйчүүд өөрийгөө илэрхийлэх шинэлэг, анхаарал татах зүйлсийг эрэлхийлэх болсон байна.

eBay платформын загварын салбарын дэд ерөнхийлөгч Алексис Хупсийн хэлснээр, жижиг дэгжин цагны эрэлт 2025 онд 2024 онтой харьцуулахад 170 хувиар өссөн байна. Түүнчлэн хуучны Cartier Baignoire загварыг хүмүүс хуучин эдлэлийн сайтаас эрэлхийлж, үнэ нь $1300-оос $10,000 хүртэл өссөн тохиолдол ч гарсан. Үүний улмаас Cartier уг загварыг 2023 оноос дахин үйлдвэрлэж эхэлжээ.

Эмэгтэйчүүд зөвхөн цаг зүүх бус, гоёл чимэглэл зүүж буй мэт мэдрэмж авч, өөрийгөө илэрхийлэх сонирхолтой болж байна. Энэ нь тансаг, өвөрмөц хэв маягийг эрхэмлэдэг шинэ үеийн худалдан авагчдын сэтгэл зүйтэй нягт холбоотой юм.

Эх сурвалж: Wall Street Journal, officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 8 цаг 4 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 8 цаг 5 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 8 цаг 7 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 8 цаг 8 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 8 цаг 12 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 8 цаг 13 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 10 цаг 20 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 10 цаг 29 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 10 цаг 31 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 10 цаг 32 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цаг 38 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 10 цаг 41 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 10 цаг 43 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 10 цаг 44 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 10 цаг 44 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 10 цаг 45 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 10 цаг 46 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 10 цаг 47 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 12 цаг 17 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 12 цаг 31 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top