x

Тэгш бус байдлын тухай дахин өгүүлэх нь...

“Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах эрхгүй” буюу тэгш бус байдлын тухай дахин өгүүлэх нь...

(С.Дэмбэрэл, Baabar.mn)

2024 оны 3-р сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 гаруй эдийн засагчидтай уулзав. Зорилго нь эдийн засгийн байдал, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлогын талаар тэдний бодол санаа, саналыг сонсох гэсэн байх. Уулзалт Монголбанк дээр болж Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан болон Засгийн газрын хэд хэдэн гишүүд оролцож Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уулзалтыг хөтлөн чиглүүлэгч (модератор) хийсэн. Тэрхүү уулзалтын үеэр би 2 санал дэвшүүлсэн ба үүнд:

  1. Монгол Улс газар гэдэг “харьцангуй давуу талаа” олигтой ашиглахгүй байна, “бурхан гуйсан ч бүү өг” гэсэн ариун дагшин (sacred) хандлага, зарчимтай байна, тиймээс 990 мянган өрхдөө тус бүр 2 га газар олгосноор газар гэдэг “заяагдмал өгөгдөл” капитал болж өрхийн баялаг нэмэгдэнэ гэсэн санаа;

  2. “Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй” гэсэн дууны үг ишилж байгаад өнөөдрийн Монголын нийгмийн байдлын талаар зарим хүмүүс, улс төрчид, сэтгүүлчид ямар нэг буурьтай суурьтай тоо баримтад түшиглэлгүйгээр “баян, хоосны ялгаа дэндлээ, 90% нь ядуурлаа, ангалд уналаа” гэх мэт эмоци давамгайлсан бодол санаанд засаг нь автаж “тэгшитгэх” бодлого татварын болон бусад бодлогоор хэрэгжүүлж буй нь Улаанбаатарын гудамжинд ургасан “бутнуудыг тэгшитгэн тайрч байгаа шиг” байгаа бөгөөд нийгмийн давхраажилтын бүтэц бүрэлдэх шатандаа явж буй, дундаж давхарга нийгмийг чирч явах чадвартай “зүтгүүр хүч” болж чадаагүй байгаа үед цагаасаа эртэдсэн эрсдэлтэй алхам гэдгийг л сануулсан хэрэг юм. Харамсалтай нь танхимд байсан хүмүүсээс ямар ч реакци гараагүй...

Одоо тэгш бус байдал, ядууралтай холбоотой зарим тоо баримтыг авч үзье.

  • Хүснэгт.1-д 2022 оны байдлаар жишсэн хүнээр тооцсон хэрэглээний бүтцийг харуулав. Энэ бүтэц 2024 онд ч зарчмын хувьд өөрчлөлт орохгүй бөгөөд өнгөрсөн арваад жилийн Монгол хүний хэрэглээний дундаж бүтэц юм. Улсын дунджаар 653.4 мянган төгрөг, үүнээс хүнсний хэрэглээ 30% байхад удаан эдэлгээт барааных ердөө 13% байна. Хотод хүнсний хэрэглээ 27.5%, хөдөөд 35.2%, удаан эдэлгээт барааных хотод 13%, хөдөөд 11.5%, ядуу иргэдийнх 41%, 8.2%, ядуу бус иргэдийн хувьд 27.8%, 13.2% байна.

  • Хэрэглээний тэнцүү 5 бүлгээр авч үзэхэд хамгийн их болон хамгийн бага хэрэглээтэй бүлгийн харьцаа 4.3 дахин зөрөөтэй, хүнсний хэрэглээ нь харгалзан 23.5%, 42.8% (3-р бүлэг буюу дундаж хэрэглээний бүлгийнх 32.3%) байгаа нь хэрэглээний тэгш бус байдал саарч баян, ядуугийн зааг хэт ихэслээ гэхээсээ илүү дундаж давхаргын хүнсний хэрэглээний нийт хэрэглээнд эзлэх хувийн жин багасах хандлага руу орохын чухлыг харуулж байна. 5-р бүлгийн хүнсний хэрэглээ 1-р бүлгийнхээс 2.4 дахин, удаан эдэлгээт барааны хэрэглээний хувьд 8.7 дахин, хүнсний бус хэрэглээ нь 4.1 дахин, орон сууцны хэрэглээ нь 13.4 дахин тус тус их байна. Дундаж хэрэглээний буюу 3-р бүлгийн нийт хэрэглээ 1-р бүлгийнхээс 1.9 дахин, хүнсний хэрэглээ нь 1.5 дахин, хүнсний бус хэрэглээ нь 2.0 дахин, удаан эдэлгээт барааных 2.8 дахин, орон сууцны хэрэглээ нь 3.9 дахин тус тус их байна. Өөрөөр хэлбэл, дундаж ба бага хэрэглээтэй бүлгүүдийн хэрэглээний зөрүү харьцангуй бага байна. 

  • Өрхийн сарын дундаж мөнгөн орлогын хувьд үзвэл 5 ба 1-р бүлгүүдийн орлогын зөрүү 7 дахин, мөнгөн орлогод нь эзлэх 1-р бүлгийн хэрэглээний хувийн жин 55.1%, хүнснийх 23.5% байгаа бол 5-р бүлгийн хувьд мөнгөн орлогод нь хэрэглээний эзлэх хувийн жин 34%, хүнснийх 8% байна. Дундаж хэрэглээ/дундаж мөнгөн орлогын харьцаа (3-р бүлэг) 40%, хүнсний хувьд энэ харьцаа нь 12.9% байна. 

  • Бүсүүдийн хувьд хүнсний хэрэглээ/нийт хэрэглээний харьцаа Улаанбаатараас бусад бүсэд 30+%, УБ-т 26.5%, Баруун бүсэд хамгийн өндөр (34.8%) байна. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад нийт хэрэглээний эзлэх хувийн жин Баруун бүсэд 34.3%, Хангайн бүсэд 37.8%, Төвийн бүс 41.5%, Зүүн бүс 33.7%, Улаанбаатар 39.7% байгаа нь Төвийн бүс, Улаанбаатар хотод хэрэглээний түвшин нь өрхийн мөнгөн зарлагынхаа харьцангуй их хувийг “залгиж”, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлдгийг харуулж байна гэж дүгнэж болно. 

  • Хүснэгт.1.1-д Жини коэффициент болон Тейлийн индексийн 2010-2023 оны утгуудыг харуулав. Жини коэффициент нь хүн амын зардлын тэнцүү бус хуваарилалтыг илэрхийлж 0-1 хооронд утга авдаг ба 1 гэсэн утга нь төгс тэгш бус байдлыг, 0 гэсэн утга нь төгс тэгш байдлыг харуулдаг. Тейлийн индекс нь орлогын ялгаатай бүлгүүдийн хувьд тэгш бус байдлыг илэрхийлэх ба тухайн бүлэг доторх болон бүлэг хоорондын тэгш бус байдлыг харуулдаг. (Хүснэгт.1.1) Хүснэгт.1.1-д буй тоонууд бол (Жини болон Тейлийн индексийн хувьд) улирлуудын дундаж тоонууд учир ҮСХ-оос жилээр гаргасан статистикаас бага зэрэг зөрүүтэй болохыг тэмдэглэе. ( Жил болон улирлын Жини индекс нь ялгаатай үзүүлэлтэд үндэслэн тооцогддог тул)

Хүснэгт.1 Жишсэн   насанд хүрсэн 1 хүнд ногдох хэрэглээ (төгрөгөөр), Өрхийн орлого, зарлага,   тэгш бус байдал (2022 он)

 

Нийт

Хүнс

Хүнсний     бус

Удаан     эдэлгээт бараа

Сууц

ӨСДНО

ӨСДМО

ӨСДМЗ

Хадгаламжтай/хадгаламжгүй     өрхийн хувь

1

Улсын дундаж

657367.1

194277.5

274572.4

82641.06

105876.1

1856.1

1724.6

1698.2

66.3/33.7

хувь

100%

30%

42%

13%

16%

-

-

-

-

2

Хот/хөдөө

Хот

720453.2

198178.4

286896.6

93428.94

141949.2

1979.6

1908.2

1859.7

63.8/36.2

Хөдөө

529359.8

186362.3

249565.6

60751.5

32680.43

1615.2

1366.4

1383.1

71.1/28.9

3

Ядуурлын байдлаар

Ядуу

318090.8

130455.8

137961.9

26040.6

23632.54

-

-

-

-

Ядуу     бус

783732.8

218048.4

325453.9

103722.3

136508.2

-

-

-

-

4

Хэрэглээний тэнцүү 5 бүлгээр

I

290472.8

124180.7

124740.0

22210.61

19341.52

-

527.5

525.1     (180.5)*

-

II

435112.6

158958.7

191166.5

42216.51

42770.85

-

981.6

942.9     (288.8)*

-

III

565519.1

182880.2

244797.6

62888.02

74953.29

-

1414.2

1352.8     (362.9)*

-

IV

744263

211011.0

307183.0

92021.05

134047.9

-

2020.4

1939.3     (448.1)*

-

V

1251629

294389.1

505040.9

193894.4

258304.3

-

3681.9

3731.5     (581.4)*

-

5

Бүсээр

Баруун    

521142.5

181377.9

246240.3

55089.92

38434.4

1773.8

1515.3

1520.4

-

Хангай

568211.2

186811.3

255071.0

68978.11

57350.8

1636.8

1468.4

1501.4

-

Төв

616249.5

196026.8

273362.7

75178.63

71681.35

1613.6

1456.7

1484.9

-

Зүүн

550456.9

188594.1

248201.1

63084.17

50577.53

1793.8

1569.1

1634.0

-

Улаанбаатар

759163.9

201092.2

294399.2

100967.40

162705.1

2063.9

2004.1

1911.0

-

*-Хаалтад хэрэглээний тэнцүү 5 бүлгээр хүнсний     зарлагыг харуулав.

Эх сурвалж: ҮСХ, ӨНЭЗС-2022

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт.1.1   Тэгш бус байдал (Жини коэффициент)

Он

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

2019

2020

2021

2022

2023

2024/I

1. Жини коэффициент

Улсын дундаж

0.36

0.37

0.36

0.35

0.33

0.33

0.33

0.35

0.33

0.33

0.32

0.30

0.33

0.31

0.30

Баруун бүс

0.34

0.30

0.31

0.33

0.31

0.31

0.32

0.32

0.29

0.30

0.30

0.27

0.29

0.28

0.27

Хангайн бүс

0.34

0.35

0.35

0.34

0.32

0.33

0.31

0.33

0.32

0.31

0.31

0.31

0.32

0.31

0.31

Төвийн бүс

0.38

0.39

0.37

0.35

0.34

0.32

0.34

0.34

0.33

0.32

0.31

0.29

0.32

0.32

0.30

Зүүн бүс

0.33

0.33

0.39

0.36

0.36

0.34

0.33

0.34

0.37

0.34

0.34

0.31

0.33

0.34

0.30

Улаанбаатар хот

0.35

0.38

0.36

0.34

0.33

0.32

0.33

0.36

0.33

0.33

0.32

0.31

0.33

0.31

0.29

2. Тейлийн индекс

Улсын дундаж

0.26

0.31

0.26

0.24

0.20

0.15

0.20

0.21

0.19

0.18

0.18

0.16

0.19

0.17

0.15

Баруун бүс

0.21

0.16

0.18

0.19

0.18

0.17

0.19

0.19

0.14

0.16

0.16

0.12

0.15

0.14

0.12

Хангайн бүс

0.26

0.30

0.25

0.23

0.19

0.19

0.17

0.19

0.17

0.17

0.17

0.17

0.19

0.17

0.16

Төвийн бүс

0.29

0.36

0.25

0.24

0.20

0.21

0.20

0.20

0.18

0.17

0.16

0.15

0.17

0.18

0.15

Зүүн бүс

0.21

0.21

0.30

0.23

0.24

0.19

0.18

0.20

0.24

0.20

0.19

0.16

0.19

0.19

0.14

Улаанбаатар хот

0.24

0.33

0.25

0.23

0.19

0.19

0.20

0.22

0.19

0.19

0.18

0.17

0.20

0.17

0.14

3. Мөнгөн орлогын бүлэглэлт (%)

300000 хүртэлх болон 700000

-

75.5

61.8

50.6

45.0

46.0

50.5

47.0

38.1

30.5

24.8

21.2

17.8

14.1

-

701000-1000000

-

15.4

20.7

24.9

25.3

25.1

25.0

24.7

25.4

25.1

23.1

22.0

18.7

15.3

-

1101000-2100000

-

7.6

13.7

19.4

23.0

23.2

20.3

22.3

27.6

32.0

34.3

36.6

35.8

34.4

-

2101000+

-

1.5

3.8

5.1

6.7

5.7

4.2

6.0

8.9

12.4

17.8

20.2

27.7

36.2

-

4. ААН, байгууллагуудын ажиллагчид, цалингийн бүлгээр     (%)

420000 хүртэл ба 420000-700000

-

-

-

-

-

-

-

-

-

-

35.2

32.5

25.9

18.5

-

701000-1100000

-

-

-

-

-

-

-

-

-

-

27.9

27.2

23.9

17.0

-

1101000-1500000

-

-

-

-

-

-

-

-

-

-

17.0

17.3

18.6

15.9

-

1501000-2000000

-

-

-

-

-

-

-

-

-

-

9.3

10.5

14.0

16.9

-

2001000-3000000+

-

-

-

-

-

-

-

-

-

-

10.6

12.5

12.6

33.1

-

Бүгд

-

-

-

-

-

-

-

-

-

-

100.0

100.0

100.0

100.0

-

Эх сурвалж: ҮСХ, зохиогчийн тооцоо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгтээс харахад Жини индекс 2010-2024 I онд бага зэрэг буурсан (0.36-0.30) буюу тэгш бус байдал нэмэгдэх нь байтугай харин ч буурсан нь улсын дундаж төдийгүй бүс нутгууд, УБ-ын үзүүлэлтээс тодорхой байна. Тейлийн индексийн хувьд ч мөн ийм хандлагатай байна. Жини индексийн 14 жилийн дундаж нь 0.33, харьцангуй стандарт хазайлт нь ердөө 6.3% байгаа нь энэ хугацаанд Монголын нийгэмд тэгш бус байдал гаарч, “баян, ядуугийн зааг тэнгэрт тулаагүй” гэдгийн энгийн нотолгоо юм. Тэгвэл яагаад олон нийтийн санаа бодол эсрэгээр гардаг вэ?. Үүний хариулт нь миний бодлоор, нэгдүгээрт нийгэм-улс төрийн шалтгаан нь нийгмийн баялгийн хуваарилалтын талаар олон нийтийн төсөөлөл, санаа бодлыг тодорхойлж бүрэлдүүлдэг “шударга бус байдал” буюу нийгмийн баялгийг шударга бус, хууль ёсны бус замаар эзэмшдэг, ашигладаг, зувчуулдаг, хулгайлдаг талаар хэвлэл мэдээллээр гардаг тоо баримтууд, хүмүүсийн дунд яригддаг явган ярианууд тэдний санаа бодлыг тодорхойлдог, энэ бүхний эсрэг хэрэгжүүлж ирсэн төрийн бодлого нь үр дүн муутай, олон нийтийн санаа бодолд хүрдэггүй, анхдагч шалтгаан нь төрийн үр дүн муутай, хүнд суртал ихтэй данхар бүтэц, даржин засаглалтай холбоотой. “Нүүрсний хулгай”, “Хөгжлийн банкны хэрэг”, “Боловсролын зээлийн сан”, “Ногоон автобусны цавчаа” энэ бүхэн төрд итгэх олон нийтийн итгэлийг эргэлт буцалтгүйгээр үгүй хийж орхисон. Сэргэнэ гэхэд маш хэцүү нийгмийн төлөв байдал үүссэн байна. Хоёрдугаарт эдийн засгийн талаас нь үзвэл сүүлийн хориод жил архагшин тогтсон ядуурал, олон хэмжээст энэ үзэгдэлтэй ганц хэмжээст бодлогоор тэмцэх гэж оролдож ирсний үр дагавар болж “ядуурлын хавханд” (Ж.Зааксийн томьёолол) төдийгүй “дундаж давхаргын хавх” гэж хэлж болох гацаанд орсон байдал, өөрөөр хэлбэл, нийгмийн давхраажилтын жам ёсны үйл явц явагдах улс төр-нийгэм, эдийн засаг-сэтгэл зүйн орчин бүрэлдэж, бүрэлдүүлж чадаагүйн улмаас нийгмийн давхраажилтын үйл явцыг араасаа чирч явах учиртай дундаж давхаргын “цойлсон өсөлт” байхгүй, “хавханд” буюу гацсан төлөв байдал юм. 

Жини индексийн ийм харьцангуй жигд байдал нь нэг талаас тэгш бус байдал харьцангуй тогтвортой нийгэм, критикал буюу эгзэгтэй түвшин гэж үзэж болох +0.40 нэгж түвшинд очоогүй байна гэсэн эерэг мессеж өгч буй хэдий ч нөгөө талаас нийтээрээ тэгш ядуувтар байсан тогтолцооноос зах зээлийн тогтолцоонд шилжээд даруй 34 жил өнгөрч буй нийгэмд түүний страта бүтцийн өөрчлөлт буюу давхраажилт эрчимтэй явагдахгүй байгаагийн тусгал гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ нь нийгмийн шилжилтийн үйл явцад болон нийгмийн парадаим маягийн шилжилтийн үйл явцад тэгш бус байдал эрс нэмэгддэг, тодорхой эгзэгтэй түвшинд хүрсэн үед нь төрийн зүгээс хамгаалах, зөрүүг хэт ихэсгэхгүй байх, ингэхдээ орлого, хэрэглээний түвшин бүрд зохицсон, нэг хэсгийг нь хохироож, нөгөө хэсгийг нь хожуулах биш, орлого хуваарилалтын жам ёсны үйл явцад саад болохгүй байхаар бодож төлөвлөсөн төрийн бодлогоор илэрдэг. Нэг түвшиндээ зоогдож архагшсан ядуурал, олонх нь өсдөггүй, харин ч давжаардаг, нэлээд томоохон хэсэг нь албан бус секторт байхыг илүүд үзэж албажих сэдэл, сонирхолгүй бизнесийн бүтэц, Үндсэн хуульдаа иргэд, бизнесийн эдийн засаг, санхүүгийн эрх, эрх чөлөөг илүүд үзэхээсээ илүү төрийн зохицуулалтыг хуульчлан тунхагласан, ингэснээрээ бизнес нь давжаарч, төр нь данхайдаг тогтолцоотой болсон улсад тохиолдож болох жам ёсны хөгжлийн эсрэг хавх, парадаим шилжилтэд саад болж буй гацаа юм.

Хүснэгт.2 Ядуурлын түвшин, ядуу хүн амын тархалт

 

Ядуурлын     түвшин

Тархалт

Ядуу     хүн амын тоо, мян.хүн

1

Улсын дундаж

27.1

100

914.2

Хот

23.0

56.7

518.4

Хөдөө

35.6

43.3

395.8

2

Улаанбаатар

21.6

37.4

341.5

3

Аймгийн төв

26.1

19.4

176.9

4

Сумын төв

30.6

19.9

181.7

5

Хөдөө

41.2

23.4

214.1

6

Баруун

36.5

17.8

163.2

7

Хангай

33.5

22.3

203.8

8

Төв

24.6

13.5

123.0

9

Зүүн

35.3

9.1

82.7

10

Улаанбаатар

21.6

37.4

341.5

Эх сурвалж: ӨНЭЗС-2022

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 17 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 18 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 20 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 21 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 22 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 23 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 25 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 37 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 37 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 38 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 40 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 42 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 3 цаг 58 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 0 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 1 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 8 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 10 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top